МАХН-ын даргад 4 хүнийг нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.28-нд нийтлэгдсэн

МАХН-ын даргад 4 хүнийг нэр дэвшүүллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    МАХН-ын онц их хурал үргэлжилж байна. 1080 төлөөлөгч сонгосноос 829 нь хүрэлцэн ирсэн онц их хурдын хамгийн эгзэгтэй мөч одоо эхэлж байна. Тус намын дарга хэн байх вэ гэдгийг төлөөлөгчид нууц санал хураалтаар шийдэх ажээ. Хурал зохион байгуулагчдын зүгээс экс ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хоёрыг нэр дэвшүүлсэн бол танхимаас С.Молор-Эрдэнэ, Н.Удвал нарыг нэр дэвшүүлжээ. Онц их хурлын гишүүд өнөөдөр намын даргаас гадна намын ёс зүйн хорооны есөн гишүүн, бага чуулганы 108 төлөөлөгчийг мөн сонгоно.

    Д.Цээнэ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж