Д.Нинжийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Д.Нинжийг баривчиллаа

Монголын Ардчилсан холбооны анхны гишүүдийн нэг, өдгөө “Монголын ард түмний хянан шалгах хороо” гэх байгууллагыг үүсгэн байгуулж, түүнийгээ удирдаж буй Д.Нинжийг уржигдар оройн 18.20 цагийн үед МАХН-ын Онц их хуралд оролцож байхад нь Улсын мөрдөн байцаах газрынхан баривчилсан байна. Түүнийг ямар үндэслэлээр баривчилсан нь  одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тус хорооноос зарласан хэвлэлийн хурлын үеэр Д.Нинж “МАН-ынхан 500 мянган ам.долларын хахууль  өгч,  нэрээ Дээд шүүхэд  бүртгүүлсэн тухай баримт бидэнд ирсэн”  гэх  мэдээллийг сэтгүүлчдэд өгч байсан нь түүнийг баривчилж, Ганц худагт хорих болсонтой ямар нэгэн байдлаар холбоотой байж болох юм гэсэн яриа байна. Харин зарим эх сурвалж түүнийг  хээл хахуулийн хэрэгт  холбоотойгоор баривчилсан гэх мэдээллийг ч өгч байна.

Н.Түвшин

.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж