Ц.Шинэбаяр МАХН-ын дэд дарга боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.29-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр МАХН-ын дэд дарга боллоо

МАХН-ын Онц Их Хурал хоёр өдөр үргэлжилж, өчигдөр орой 21 цагийн үед өндөрлөсөн билээ. Үүний дараа үргэлжлүүлээд МАХН-ын Бага чуулганыг хуралдуулсан байна. Бага чуулганы 149 гишүүнийг Онц их хурлын 800 гаруй төлөөлөгчөөс сонгосон бөгөөд МАХН-ын Бага чуулганы төлөөлөгчид өнөөдөр өглөөний 08 цаг хүртэл хуралджээ. Шөнөжин хуралдсан чуулганаар шийдсэн гол асуудлын нэг нь МАХН-ын эд дарга болон ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох явдал байсан юм. Тэд намын даргаараа экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг өчигдөр сонгосон бол Бага чуулганаас МАХН буюу Монголын алдарт хувьсгалчдын намын дэд даргаар Ц.Шинэбаярыг, ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Удвалыг сонгосон байна. 
Д.Оюун.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж