Тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

Тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Шинэ бодит байдлын төлөөх хэм хэмжээ” уриан дор Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 41-р чуулга  уулзалт амжилттай үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 29-нд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ,  “Rio+20” Дэлхийн эдийн засгийн удирдагчдын цугларалтад оролцлоо.

    “Rio+20” бол дэлхийн  шийдвэр гаргагчдыг нэг дор цуглуулан хүн төрөлхтний өмнө тулгараад буй асуудлуудыг хэлэлцдэг НҮБ-ын бага хурал билээ.

    1992 онд Бразилийн Рио де Жанейро хотноо Хүрээлэн буй орчин, хөгжлийн асуудлаар анхны хуралдаанаа хийж байсан бол ирэх онд зохион байгуулах хуралдаанаар лидерүүд тогтвортой хөгжлийг хангах улс төрийн үүрэг амлалтаа  нотлох, тогтвортой хөгжлийн асуудлаархи “Agenda-21” хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, шинээр тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэхээр төлөвлөж буй ажээ. Ялангуяа тогтвортой хөгжлийг хангаж, ядуурлыг бууруулах арга замуудыг ногоон эдийн засгийн өсөлттэй уялдуулах  талаар хэлэлцэх нь  энэ бага хурлын нэг онцлог байх болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлэв.

    Давост болсон “Rio+20” дэлхийн эдийн засгийн удирдагчдын цугларалтад оролцогсод тогтвортой хөгжлийг хангах арга замуудын талаар дахин нэг ярилцлаа. Хэдийгээр хүмүүс дэлхийн өөр өөр тивд, өөр өөр нөхцөл байдалд амьдарч байгаа ч тогтвортой хөгжил гэдэг бол хүний эрүүл мэнд, байгальд ээлтэй технологи юм гэдгийг санал нэгтэйгээр дүгнэсэн юм гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
     
     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж