“Давос авлигын эсрэг” уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2011.01.30-нд нийтлэгдсэн

“Давос авлигын эсрэг” уулзалтад оролцов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Шударга бизнес эрхлэх, авилга хээл хахуультай тэмцэх асуудал Давосын хэлэлцүүлгийн бас нэгэн сэдэв болж байна. Дэлхийн эдийн засгийн чуулганы дэргэд “Авилгын эсрэг санаачилга” зөвлөл ажилладаг бөгөөд өнгөрсөн  арванхоёрдугаар сард уг зөвлөлийн тэргүүнүүд Нью Йорк хотноо цугласан билээ. Энэ удаад уг зөвлөлөөс “Хөгжлийн хөдөлгөгч хүч бол шударга бизнес-Давос авлигын эсрэг” сэдвийн дор уулзалт зохион байгууллаа.

    Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ урилгаар оролцов.
    Дэлхийн эдийн засгийн чуулганы олон нийтийн санал бодлыг тандах албаныхны судалгаагаар бизнес эрхлэгчдийн санааг зовоож буй асуудлуудын дөрөвдүгээрт авилга орсон байна.

    “Түүнчлэн Трансперэнси Интернэшнл байгууллагын судалгаагаар авлига хамгийн их цэцэглэсэн орнуудын тоонд буурай хөгжилтэй төдийгүй АНУ, Итали, Франц зэрэг өндөр хөгжилтэй улсууд орж байгаа нь авлига “даяаршсан дутагдал” болох нь харагдаж байна. Жил бүр нэг триллион доллар хээл хахуульд төлөгдөж байна гэсэн судалгаа бий” хэмээн Дэлхийн эдийн засгийн чуулганы гүйцэтгэх захирал, “Авилгын эсрэг санаачилга” –ын Удирдах зөвлөлийн дарга Ричард Саманс хэлээд, манай гаригийн нэртэй компаниудад хандан  авилгатай тэмцэх талаар үлгэр жишээ үзүүлж, тодорхой акц зохион байгуулахыг уриаллаа.

    Тэрээр мөн авилгатай тэмцэхийг үйл ажиллагааныхаа гол шугамаа болгодог Төрийн тэргүүнүүдэд хандан тэдний гаргаж байгаа хүчин чармайлтын төлөө талархаад, авилгатай тэмцэх бодлогыг хувийн хэвшил, олон нийтийн байгууллага, иргэдийн хамтын чармайлт болгох талаар санаачилгатай ажиллахыг бусад лидерүүдэд хандан уриалсан. 

    Өнөөдөр  “Авлигын эсрэг санаачилга” -д 120 орчим дэлхийд тэргүүлэгч компаниуд нэгдэн ажиллаж байна. 

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж