“Интер ном”-ын их дэлгүүрийн bestseller

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

“Интер ном”-ын их дэлгүүрийн bestseller

“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн bestseller номуудыг танилцуулж байна. Уран зохиолын  bestseller-т Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 31 оронд орчуулагдан гарсан “Чонон сүлд” роман тэргүүлжээ. “Үзэмж төгөлдөр, эрх чөлөөт байдлаа хадгалсаар байгаа Монгол Улсын их тал нутагт энэ номыг зориулав” гэж номынхоо өмнөх үгэнд дурдсан зохиолч Зян Рун эл бүтээлээ монгол уншигчдын дунд хамгийн их гүйлгээтэй байгаа аж. Бусад оронд “Чонон тотем” нэрээрээ алдаршсан энэ номыг монгол хэлнээ орчуулагч  Д.Болдбаатар орчуулан уншигчдын хүртээл болгосон юм. Харин Уран зохиолын бус bestseller-ыг  Цастын орны эртний бөгөөд өнөөгийн Бурханы шашны уламжлалт билгүүн ухааны хосгүй нэгэн хослол болсон Буддизмын агуу багш нарын нэг болсон гэвш Майкл Роачын “Очир огтлогч” ном тэргүүлсэн байна. 

Уран зохиолын bestseller 10 ном

1.Чоно сүлд-Зян Рун
2.Шинэ сар-Стефени Мэйер
3.Ногоон нүдэн лам
4.Сургамжит өгүүллэггүүд-3
5.Ажлаар амьсгалсан он жилүүд
6.Бүрэнхий-Стефени Мэйер
7.Домогт Ану хатан-
8.Сургамжит өгүүллэгүүд-1
9. Монголын сонгомол өгүүллэг
10.Зуун жилийн ганцаардал-Габрель номууд багтжээ.

Уран зохиолын бус bestseller 10 ном

1.Очир огтлогч
2.Эртний Түвдийн залуужуулах нууц жор
3.Өглөөний хүн
4.Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ?
5.Оксфорд-Монсудар англи-монгол толь
6.Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг
7.Мон судар-25 багц үлгэр
8.Монголын нууц товчоо
9.Оксфордын англи-монгол, монгол англи халаасны толь бичиг буюу
“Oxford English-mongolian, Mongolian-english dictionary” pocket
10.Монголын их хаадын нууц товчоо номууд жагсаалтыг тэргүүлжээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж