Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Гурвын даваа эхэллээ

XVII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Гурвын даваанд эхний дүйзэд гарч барилдаж байгаа даян аварга Г.Өсөхбаяр улсын начин Г.Олзгэрэлийг, улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Ч.Цогбаярыг, улсын арслан Б.Ганбат аймгийн арслан н.Отгонбаатарыг, улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Ж.Батбилэгийг, улсын заан М.Баяржавхлан аймгийн арслан Л.Нямбаярыг, улсын заан Д.Рагчаа улсын харцага Ч.Чулуунбаатарыг, Улсын заан М.Өсөхбаяр улсын начин Ж.Гансүхийг, улсын заан Б.Соронзонболд цэргийн хурц арслан Ч.Санжаадамбыг тус тус амлаад байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж