“Ёс жудагтай бөх”-ийн шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

“Ёс жудагтай бөх”-ийн шагнал гардуулав

XVII жарны “Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан үргэлжилж байна. Барилдааны үеэр “Эрдэнэт хивс” компанийн хамт олон “Хамгийн ёс жудагтай бөх”-ийн шагналыг Төв аймгийн Баянбараат сумын харьяат, улсын арслан Л.Сосорбарамд олголоо. Хүчит арсланд тус компанийн хамт олон өөрийнх нь хөргөөр урласан хивс дурсгав. Түүнчлэн Сар шинийн барилдаанд хоёр дахь жилдээ олгож байгаа “Шударга, эрэмгий засуул”-ын шагналыг Хүндэт засуул Ж.Халтмаа агсны гэр бүлийнхэн хүндэт засуул Х.Пүрэвт гардууллаа. УИХ-ын гишүүн Х.Баттулга, “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттуул нар аавынхаа гэгээн дурсгалд зориулан бий болгосон энэхүү шагналын анхны эзнээр Хүндэт засуул С.Цоодол шалгарч байсан юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж