Даян аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Даян аварга Г.Өсөхбаяр өвдөг шороодлоо

XVII жарны
“Илжиг” хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн
барилдаан
ы дөрвийн даваа өндөрлөлөө.

Дөрвийн даваа улсын цолтнуудын хувьд халгаатай даваа
байлаа. Тухайлбал, энэ даваанд даян аварга Г.Өсөхбаяр аймгийн начин Н.Батсуурьт,
улсын арслан Б.Ганбат аймгийн арслан Л.Цэрэнтогтоход, улсын заан М.Баяржавхлан
аймгийн арслан Ж.Чулуунбатад, улсын заан Б.Сайнбаяр аймгийн заан Б.Амарзаяад, улсын
заан Д.Амгаланбаатар аймгийн арслан А.Алтанхуягт, улсын заан М.Өсөхбаяр аймгийн
арслан Б.Сангисүрэнд, улсын харцага Д.Баасандорж цэргийн хурц арслан
Т.Санжаадамбад, улсын харцага Л.Пүрэвжав аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарт тус тус өвдөг шороодлоо.

Ийнхүү Төмөр туулай жилийн сар шинийн
барилдаанд одоогийн байдлаар даян аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Б.Ганбат,
улсын гарьд И.Доржсамбуу, Н.Ганбаатар, улсын заан Ч.Батзориг, М.Баяржавхлан, Б.Сайнбаяр, Д.Амгаланбаатар, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нарын
аварга, арслан, заан цолтнууд өвдөг шороодоод байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж