Шөвгийн найман бөх үлдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Шөвгийн найман бөх үлдлээ

XVII жарны Илжгэн хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Өнөөдийн барилдааны шөвгийн 16-д сар шинийн барилдааны түүхэнд анх удаа улсын цолгүй найман бөх үлдсэн нь бас нэгэн онцлог байлаа. Энэ даваанд улсын арслан Д.Ганхуяг улсын заан Ц.Мягмарсүрэнг, улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан А.Алтанхуягийг, улсын заан Д.Рагчаа улсын начин Э.Энхбатыг, улсын харцага Ө.Бат-Орших аймгийн заан Б.Амарзаяаг, улсын өсөх идэр начин Т.Өсөх-Ирээдүй аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарыг, улсын начин А.Цацавшир аймгийн арслан Л.Цэрэнтогтохыг тус тус амлаж, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба аймгийн начин Н.Батсуурьтай, аймгийн арслан Б.Сангисүрэн аймгийн арслан Ж.Чулуунбаттай тунаж барилдлаа.

Тавын давааны дүйз:
 
До.Ганхуяг /у.ар/– Ц.Мягмарсүрэн /у.з/

Х.Мөнхбаатар /у.ар/ – А.Алтанхуяг /а.а/

Д.Рагчаа /у.з/ – Э.Энхбат /у.н/

Ө.Бат-Орших /у.х/ – Б.Амарзаяа /а.з/

Т.Өсөх-Ирээдүй /у.н/– Ш.Мөнгөнбаатар /а.а/

А.Цацавшир /у.н/ – Л.Цэрэнтогтох /а.а/

Ч.Санжаадамба /ц.а/ – Н.Батсуурь /а.н/

Б.Сангисүрэн /а.а/ – Ж.Чулуунбат /а.а/

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж