Ж.Чулуунбат Ч.Санжаадамбыг давлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.02-нд нийтлэгдсэн

Ж.Чулуунбат Ч.Санжаадамбыг давлаа

Илжгэн хэмээх төмөр туулай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа өндөрлөлөө. Энэ даваанд улсын цолтой дөрөв, аймаг, цэргийн цолтой дөрвөн бөх үлдээд байлаа. Зургаагийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатар улсын заан Ц.Мягмарсүрэнг, улсын харцага Ө.Бат-Орших аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарыг, улсын начин А.Цацавшир улсын начин Э.Энхбатыг амлаж, цэргийн хурц арслан Ч.Санжаадамба, аймгийн арслан Ж.Чулуунбат нар тунаж барилдлаа.


Барилдааны дүйз:

Х.Мөнхбаатар /у.ар/ – Ц.Мягмарсүрэн /у.з/

Ө.Бат-Орших /у.х/ – Ш.Мөнгөнбаатар /а.а/

А.Цацавшир /у.н/ – Э.Энхбат /у.н/

Ч.Санжаадамба /ц.а/ – Ж.Чулуунбат /а.а/

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж