С.Мияарагчаа Болгарын бөхийг яллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

С.Мияарагчаа Болгарын бөхийг яллаа

Парисын “Их дуулга”-д эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглож буй ОУХМ С.Мияарагчаа эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Болгарын бөх Мартин Ивановыг цэвэр ялснаар шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр дараагийн барилдаанаа Латвийн жүдоч Денисс Козловстой хийнэ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д нийт 42 бөх зодоглож байгаа бөгөөд тус жинд дэлхийн чансааг тэргүүлж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар мөн эхний тойргийн барилдааныг өнжиж, удаахь тойрогт Италийн бөх Франческо Фаралдог цэвэр ялснаар шөвгийн 16-д шалгараад байна. Тэрбээр дараагийн тойрогт Узбекистаны Улугбек Норкобиловтой хүч үзнэ.

Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд эх орноо төлөөлж буй ОУХМ С.Ням-Очир эхний тойрогт хийлж, улмаар Австрийн Петер Шарингерийг юүко үнэлгээгээр ялсан байна. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглосон Ц.Мөнхзаяа Австрийн бөх Хилде Дрекслерт ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Эхний тойргийн барилдаанд хийлсэн тэрбээр Австрийн бөхөд  цаг дуусах мөчид цэвэр ялагдсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж