М.Бундмаа хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

М.Бундмаа хүрэл медалийн болзол хангалаа

Парисын “Их дуулга”-д зодоглож буй дэлхийн аваргын хүрэл медальт, ОУХМ М.Бундмаа эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангалаа. Эхний тойргийн барилдаанд хийлж, улмаар Итали, Финляндын бөхчүүдийг ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон М.Бундмаа Францын бөх Пенелопп Боннаг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө Францын жүдоч Присила Гнетотой барилдана.

Харамсалтай нь, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн манай хоёр жүдоч хоёулаа ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Х.Цагаанбаатарын тухайд Францын жүдоч Дэвид Ларосед вазари үнэлгээгээр ялагдсан бол С.Мияарагчаа 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Жунпей Моришитад цэвэр ялагджээ. Ийнхүү 66 кг-д өрсөлдсөн Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар тавдугаар байрт шалгарлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж