М.Бундмаа аваргын төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2011.02.06-нд нийтлэгдсэн

М.Бундмаа аваргын төлөө барилдана

“Лондон-2012” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох Парисын “Их дуулга”-ын тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд зодоглож буй ОУХМ М.Бундмаа аваргын алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Францын жүдоч Пенелопп Боннаг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангасан манай тамирчин мөн Францын бөх Присилла Гнетог вазари үнэлгээгээр ялж, аваргын төлөө барилдах эрхтэй боллоо. Шийдвэрлэх барилдаанд түүнийг Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2005 оны дэлхийн аваргад 48 кг-д хүрэл медаль хүртэж байсан, Африк тивийн гурван удаагийн аварга, Алжирийн бөх Сораяа Хаддад хүлээж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж