Н.Түвшинбаяр хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2011.02.06-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр хүрэл медалийн болзол хангалаа

Бээжингийн олимпийн наадамд түрүүлж, Монголын спортын түүхэн дэх анхны олимпийн аварга болсон ч олимпиос хойш гэмтэл авч, өнөөг хүртэл төдий л амжилт гаргаж чадаагүй Н.Түвшинбаяр Парисын “Их дуулга”-ын тэмцээнд хүрэл медалийн болзол хангалаа. Эхний тойрогт хийлж, улмаар Узбекистан, Бельгийн бөхчүүдийг цэвэр ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон тэрбээр Голландын жүдоч Дэнни Мееувсенг юүко үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн болзол хангаад байна. Одоо тэрбээр мөнгөн медалийн төлөө БНСУ болон Японы бөхчүүдийн ялсантай нь барилдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж