Дахин террорист халдлага хийнэ гэж сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

Дахин террорист халдлага хийнэ гэж сүрдүүлэв

Москвагийн Домодедова нисэх буудалд болсон террорист халдлагыг өөрийх нь тушаалаар хийсэн гэж эрэн сурвалжлагдаж байгаа Чеченийн цэргийн удирдагч Доку Умаров мэдэгдсэн байна. Энэ мэдэгдлийг хийж байгаа түүний дүрс бичлэгийг Кавказ центр хэмээх сайтад тавьсан байжээ. Умаров энэ мэдэгдлээ Домодедовод дэлбэрэлт болсон тэр өдөр буюу өнгөрөгч сарын 24-ний өдөр хийсэн болох нь тогтоогджээ.Тэрээр ийм маягийн террорист халдлага цаашдаа ч үргэлжилнэ гэж хэлсэн байна. Мөн Умаров өнгөрсөн жил Москвагийн метронд болж 39 хүний аминд хүрсэн дэлбэрэлт болон Москва –Санкт Петербургийн галт тэрэгний буудалд 26 хүнийг бүрэлгэсэн дэлбэрэлтүүдийг ч өөрийнх нь өгсөн даалгавраар үйлдсэн гэж мэдэгдэж байгаа юм. Түүний сүүлийн даалгаврыг чечень гаралтай 20 настай залуу үйлдсэн бөгөөд Домодедовод 36 хүн амь үрэгдсэн билээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж