Жагсагчдын тоо улам нэмэгдсээр байна

Хуучирсан мэдээ: 2011.02.09-нд нийтлэгдсэн

Жагсагчдын тоо улам нэмэгдсээр байна

Египетийн нийслэл дэх Тахрир талбай олон зуун манган хүзний жагсаалд гурав дахь долоо хоногтоо дарагдаж байна. Сүүлийн өдрүүдэд болсон жагсаалын үеэр оролцогчдын тоо улам өссөөр байгаа бөгөөд багагүй хэсэг нь анх удаа ийнхүү эсэргүүцлийн жагсаалд нэгджээ. Хэдийгээр одоогийн засаг захиргаа засаглалыг шилжүүлэх талаар шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа хэмээн яриа хэлэлцээ хийхийг уриалж байгаа ч жагсаалд оролцогч олон нийт хүлээж авахгүй байгаа ажээ. Тэд ерөнхийлөгч Хосни Мубаракийг нэн даруй огцорч одоогийн засаг захиргааг ч мөн эрх мэдлээ өгөхийг шаардаж байгаа билээ. Энэ нөхцөл байдлаас болж Египетийн эдийн засаг маш хүнд байдалд орж байгаа гэж ерөнхий сайд Сулейман дүгнэн хэлээд,” энэ байдлаар цаашдаа удаан байх боломжгүй, тиймээс хямралыг эцэс болгох арга зам яаралтай олох ёстой” гэжээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж