• Зурхай

Засгийн газрыг шүүхийг хойшлуулав

2011 оны 2 сарын 17

Гол мөрнүүдийн нэгдсэн хөдөлгөөний зүгээс Монгол Улсын Засгийн газрыг захиргааны шүүхэд өгсөн юм. Урт нэртэй хууль буюу Гол, мөрний урсац бүрэлдэх эх, Усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаад хоёр жил болж байхад хуулийн хэрэгжилт 0 хувьтай байна. Мөн уг хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар асуудал хөндөгдөж эхлээд байгаа юм. Өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд энэхүү нэхэмжлэлийн дагуу шүүх хуралдаан боллоо. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Дашдорж, Даяар Монгол хөдөлгөөн, Онги гол хөдөлгөөн зэрэг иргэний хөдөлгөөний төлөөллүүд шүүх хуралдаанд оролцлоо.

Харин хариуцагч талаас БОАЖ-ын дэд сайд Жаргалсайхан өмгөөлөгчийн хамтаар хүрэлцэн ирсэн юм. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанд ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт хөдөө албан ажлаар явж байгаа гэсэн шалтгаанаар хүрэлцэн ирээгүй. Үүний улмаас шүүх хурал ирэх сарын 15-ны өдөр хүртэл хойшиллоо.

Б.Алтансүх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна