Тэмдэглэлт өдөр 2011.02.20

Хуучирсан мэдээ: 2011.02.20-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр 2011.02.20

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    "Английн дарлалаас эх орноо чөлөөлтөл сэлмээ хуйлахгүй байхыг тангараглая”

     фганы шинэ эмир
    Аманулла-хан Кабулын гарнизоны
    жагсаалын өмнө 1919 оны хоёрдугаар сарын 20-нд хэлсэн үг)

    Аманулла-хан, 1919-1929 онуудын Афганистаны эмир
    Нийслэлийн цэргийн ангийнхан үймээн гарган өөрсдийн дарга нар ба сангийн сайдыг барьсан байлаа. Эмирийн хүү Аманулла-хан тэдний цалинг 12-20 рупий болгон өсгөж, тусгаар тогнолоо авна гэж ам тангараг өгсөн байв. Цэргийнхэн түүнд итгэн эмир болгожээ. Энэ хэрэг явдал Англи-Афганы гурав дахь дайн эхлэн Афганистаныг чөлөөлснөөр төгссөн байна. Эмир хэлсэн амандаа хүрчээ.
    Зөвлөлт Орос Афганистаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч Амануллагийн эрх барьж байсан бүхий л хугацаанд нөхөрлөж байв. Тэр нөхөрлөл нь өөрийн онцлогтой байлаа. Афганистаны өнөөг хүртэл асуудалтай байгаа өмнөд хилийн асуудал тэр онцлогийг гаргасан юм. Өмнөд хил нь пуштун омгийн нутгийг хоёр хуваасан байлаа. Нэг хэсэг нь Афганд, нөгөө хэсэг нь Британийн Энэтхэгт (одоо тэр хэсэг Пакистанд хамрагддаг). Хилийн асуудлыг шийдвэл Зөвлөлтийн эсрэг дайтахад бэлэн гэдгээ ч Аманулла-хан британичуудад санал болгож байсан ч тэр нь хэвээр үлдсэн юм.

    Үйл явдал

    III Густав “Эв нэгдэл ба Аюулгүй байдал” гэсэн баримт гаргав
    1789 он: Шведийн ван III Густав “Эв нэгдэл ба Аюулгүй байдал” гэсэн популист баримт гаргав. Тэр нь рикстагаар батлагдан ванд хэмжээлшгүй их эрх өгчээ. Язгууртнуудын дээд хүрээ түүнийг хүлээн аваагүй учир 1792 оны гуравдугаар сарын 29-ны өдөр болсон багт наадам дээр ванг хуйвалдагч нарын нэг гүн Анкерстрем гар буугаар буудан хөнөөсөн байна. Энэ түүх нэлээдгүй романтик маягаар Жузеппе Вердийн «Багт наадам» гэх шилдэг дуурийн либретто болсон байв.
    Канберра хотын суурийг тавив.
     
    1913 он: Сидней хотоос 280, Мельбурн хотоос 650 км-ийн зайтай эзгүй газарт ирээдүйн нийслэл Канберра хотын барилгын талбайн анхны гадсыг Британийн эзэнт улсын түшээт Австралийн Гадаад хэргийн сайд Кинг О"Мэлли хатгасан байна. Австралийн нийслэлийн төлөө ногоон тивийн олон хотууд өрсөлдөөд шинэ нийслэл баригдтал тэр статусийг Мельбурн авсан байлаа. Хот байгуулах газрыг 1908 онд комисс сонгосон ба түүнээс дөрвөн жилийн дараа уугуул иргэдийн хэлээр “Уулзах газар” буюу “Канберра” нэрийг албан тушаалтнууд баталжээ.
    Афганистаны эмир  Хабибулла-хан ан хийж яваад алагдав
     
    Афганистан. Герат хотын цайз
    Афганистаны эмир 1919 оны энэ өдөр анд явж байгаад буудуулжээ. Ан хийж явахад азгүй тохиолдол гарсан гэх албан ёсны мэдээнд хэн ч итгээгүй юм. Хабибулла-хан Британийн автономи байсан Афганыг захирч байлаа. Афганаар Британи ба Энэтхэгийн барааны зах зээл байлаа. Хэрэв Оросын барааны гаалийн татвар 40 хувь байсан бол энэтхэг барааны татвар таван хувь байлаа.


    Хабибулла-хан (зүүнээс) хуйвалдааныг зохион байгуулсан дүү Насрулла-ханы хамтЭмирийг британичуудын худалдан авсан Насрулла-ханы талын хүмүүс ан хийж явахад нь буудан хөнөөсөн байлаа.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж