Аймгийн баг тамирчид улсын тэмцээнд амжилттай оролцов

Хуучирсан мэдээ: 2011.02.27-нд нийтлэгдсэн

Аймгийн баг тамирчид улсын тэмцээнд амжилттай оролцов

Төв аймгийн хүүхдийн спортын IV их наадам энэ жил тохиож байгаа. Наадмын хүрээнд цана, тэшүүр, олс таталт, сагсан бөмбөг, чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүд болж өнгөрсөн. Уг наадмын хүрээнд цана, тэшүүрийн улсын  аварга шалгаруулах тэмцээн  Орхон аймагт болсон.  Тус наадамд аймгаас  Борнуур сумын Ичинхорлоо дасгалжуулагчтай цаны шигшээ баг, Эрдэнэ сумын Болдбаатар дасгалжуулагтай тэшүүрийн шигшээ багууд тун амжилттай оролцоод ирлээ.  Цанаас гурван алт, хоёр мөнгө, таван хүрэл медальтай багийн дүнгээрээ III байранд орж хүрэл медаль хүртээд ирсэн. Харин тэшүүрээс хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль тус тус хүртэж багийн  дүнгээр мөн III байранд орж хүрэл медаль хүртсэн амжилттай иржээ.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж