Экспортын хэмжээ өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.10-нд нийтлэгдсэн

Экспортын хэмжээ өсчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Манай улс 2011 оны эхний хоёрдугаар сарын байдлаар дэлхийн 96 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 1031.5 сая ам.доллар болжээ. Үүнээс экспорт 415.9 сая ам.доллар, импорт 615 сая ам.долларт хvрчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мєн үеийнхээс 423 сая буюу 69 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм. Харин импортын хэмжээ 2.1 дахин, экспортын хэмжээ 104 сая ам.доллар буюу 33.4 хувиар тус тус өссөн байна. Түүнчлэн өмнөх оны эхний хоёр сард гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 55.7 хувь нь БНХАУ-д, 20.2 хувь нь ОХУ-д, vлдсэн 24.1 хувь нь бусад улсад ногдож байсан бол 2011 оны эхний хоёр сарын байдлаар нийт бараа эргэлтийн 50.2 хувь нь БНХАУ, 16.8 хувь нь ОХУ, 33.0 хувь нь бусад улсад ногджээ.

    Өмнөх оны мөн үеийнхнээс  БНХАУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 5.5 пункт, ОХУ-тай хийсэн бараа эргэлтийн эзлэх хувь 3.4 пунктээр тус буурч, бусад улсынх 8.9 пунктээр өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж