• Зурхай

Гурвалсан үйлчилгээ Монголд анх удаа

2011 оны 3 сарын 17

“Юнивишн” компани албан ёсны нээлтээ хийлээ.

Мэдээлэл, технологи хурдацтай бус, бүр үсрэнгүй хөгжиж байна. Үүнийг дагаад шинэ зууны хүн төрөлхтөн, дэлхий даяараа ухаалаг бөгөөд эко технологийг эрэлхийлж, өдөр тутмын амьдралдаа асар хурдтай нэвтрүүлж байгаа билээ. Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Юнител” корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Юнивишн”  компани албан ёсоор нээлтээ хийж, дэлхийн технологийн гайхамшиг болох “Гурвалсан үйлчилгээ” буюу IPTV, ИНТЕРНЭТ, СУУРИН УТАС-ны үйлчилгээг нэг сүлжээгээр, нэгэн зэрэг Улаанбаатар хотын албан байгууллага, айл өрхүүдэд хүргэхэд бэлэн боллоо.

“Юнивишн” компанийн Монголд анх удаа нэвтрүүлж буй шинэ зууны телевиз болох IPTV нь дотоодын болон гадаадын телевизүүдийн шилдэг сувгуудыг шилэн кабелийн GPON(жи-пон)   сүлжээгээр дамжуулан дуу, дүрсний өндөр чанар бүхий FULL HD форматаар таны гэрт хүргэх юм. Тус компани нь Монголын үзэгчдэд хараахан хүрч амжаагүй байсан дэлхийн мэдээ мэдээлэл, танин мэдэхүй, хөгжим, кино, хүүхдийн болон  загварын ертөнцийн олон алдартай сувагтай албан ёсоор гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна. Ингэснээр Монголын үзэгчдэд эдгээр сувгуудыг хуулийн дагуу буюу зөвшөөрөлтэй, Монгол хадмал орчуулгатайгаар хүлээн авч үзэх сайхан боломжийг олгож байгаа юм. Мөн үзэгч Та телевизийн шууд эфирээр дамжиж буй нэвтрүүлгийг түр зогсоох, гараад өнгөрсөн нэвтрүүлгийг нөхөн үзэх, хуулж авах, телевизорынхоо удирдлагын тусламжтайгаар хүссэн видеогоо гэрээсээ захиалан үзэж, телевизийг хүссэнээрээ удирдах бололцоотой болж байна. Ийнхүү телевизийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж, “Юнивишн” компани Монголын телевизийн салбарт анх удаа өндөр нягтрал(HD)-ын IPTV-ийн шинэ эринийг эхлүүлж, шинэ боломж, шинэ стандартыг тогтоолоо.

IPTV нь үзэгч Танд дээрх бодит боломжуудыг өгөхөөс гадна телевиз үзэгч та IPTV-г хүлээн авч буй сүлжээгээрээ дамжуулан өндөр хурдны интернэт болон суурин утасны дэвшилтэт үйлчилгээг нэгэн зэрэг хүлээн авах боломжийг олгож байна. IPTV-гийн нэгэн адил “Юнивишн”-ийн интернэт, суурин утасны үйлчилгээ нь бусад ижил төрлийн үйлчилгээтэй харьцуулахад тус тусын давуу талтай.

Интернэтийн үйлчилгээ нь шилэн кабелийн GPON технологиор дамжин хамгийн найдвартай, хамгийн өндөр хурдаар Танай гэрт хүрч буй тул та интернэтийн үйлчилгээний чанарт эргэлзэх зүйлгүй. Хамгийн гол нь хүссэн хурдаа сонгох, гэрийнхээ хаанаас ч утасгүй интернэтэд холбогдох боломжийг олгох юм. Гэр бүлийн аюулгүй байдал, тав тухыг илтгэх шинэ үеийн суурин утсыг Та уламжлалт суурин хэлбэрээс гадна зөөврийн хэлбэрээр ч мөн ашиглаж болно. Уг үйлчилгээ нь ярианы хамгийн хямд тарифтай учир хэрэглэгчийн холбооны зардлыг бууруулах бүрэн боломжтой.

“Юнивишн” компани нь Гурвалсан үйлчилгээнийхээ үнэ тарифыг зах зээлийн судалгаан дээр үндэслэн хамгийн боломжит хувилбараар нэвтрүүлж буй учир та ердөө 1 мегабайт  интернэтийн үнээр IPTV, Интернэт, Суурин утасны үйлчилгээг хамтад нь авах боломжтой болж байна. Ингэснээр таны зардлыг төдийгүй цаг завыг хэмнэнэ.

Ийнхүү дэлхийн Мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа Монгол улсын иргэн та бид дэлхийн өндөр хөгжилтэй орон болох Америк, Швед, Английн иргэдийн нэгэн адил өндөр технологийн гурван үйлчилгээг нэг шугамаар, нэгэн зэрэг хүлээн авах бололцоотой боллоо.

“Юнивишн” компани нээлтээ хийж байгаатай холбоотойгоор эхний 1000 хэрэглэгчдээ онцгой бэлэг барьж байна. Үйлчилгээний талаарх мэдээллийг “Юнивишн”  компанийн үйлчилгээний төвийн 7711-8811, 1424(77хх-хххх, 88хх-хххх дугаараас үнэгүй) дугаараас болон www.univision.mn сайтаас авна уу. 

ГАЙХАМШИГТ ГУРВАЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ ТАНЫ ГЭРТ АЗ ЖАРГАЛЫГ БЭЛЭГЛЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.