• Зурхай

Гурвалсан үйлчилгээ үнэ нь боломжийн

2011 оны 3 сарын 21

Сүүлийн үед Монголын мэдээлэл технологийн салбарт Юнивишн компанийн Гурвалсан үйлчилгээ тэсрэлт хийж  хэрэглэгчдийн анхаарлын төвд ороод  байгаа билээ. Цаг үеийн шинэ  мэдээллээс уншигчдаа хоцроохгүйн тулд Юнивишн компанийн Маркетингийн менежер Д.Баасанцогттой хийсэн ярилцлагаа толилуулж байна. 

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Мэдээллийн технологийн салбарт шинээр хүч түрэн орж ирсэн Юнивишн компанийг дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Монголын анхны Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч “Юнивишн” компани нь мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Юнител” корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан бөгөөд Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт "Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ" гэж заасны дагуу ХХЗХ-оос зарласан тендэрт шалгарч олон сувгийн, өндөр нягтралын IPTV үйлчилгээг телевиз үзэгчдэд хүргэх эрхийг авсан юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд Юнивишн компанийн мэргэжилтэн, инженерүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан хөдөлмөрлөсний үр дүнд техник үйлчилгээний төвөө ашиглалтанд оруулж албан ёсоор компани болон үйлчилгээний албан ёсны нээлтээ хийгээд байна.

Ингэснээр Улаанбаатар хотын албан байгууллага, айл өрхүүд маань “Гурвалсан үйлчилгээ” буюу IPTV(Aй-Пи-Тиви), ИНТЕРНЭТ, СУУРИН УТАС-ны үйлчилгээг нэг сүлжээгээр, нэгэн зэрэг хүлээн авах бололцоотой болж байгаа юм. Хамгийн гол нь Юнивишн компани IPTV үйлчилгээг анх удаа нэвтрүүлснээр Монголын телевизэд HD технологийн шинэ эринийг эхлүүлж байгааг мэдэгдэж буйдаа туйлын таатай байна.  

-Гурвалсан үйлчилгээ гэхээр?

-IPTV, Интернэт, Суурин утсыг шилэн кабелийн нэг үзүүрээр дамжуулан нэгэн зэрэг хэрэглэгчдэд хүргэж буй шийдлийг дэлхий нийтэд “Triple Play Service” буюу Гурвалсан үйлчилгээ гэж нэрлэдэг. Энэ нь айл өрхийн мэдээлэл, харилцаа холбооны үндсэн хэрэгцээг цогц хэлбэрээр шийднэ гэсэн үг юм.

-IPTV гэдэг нь шинэ, содон сонсогдож байна л даа?

-IPTV нь дотоодын болон гадаадын телевизийн шилдэг сувгуудыг албан ёсны зөвшөөрлийн дагуу, хадмал орчуулгатайгаар, шилэн кабелийн GPON сүлжээгээр дамжуулан дуу, дүрсний өндөр чанар бүхий FULL HD форматаар хэрэглэгчдэд хүргэдэг дэлхийн телевизийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм.
Хэрэглэгчдэд олгож буй бодит боломжууд нь:

Телевизийн эфирийг ухраах, зогсоох, нэвтрүүлгийг нөхөн үзэх, нэвтрүүлгийг бичиж авах,

Видео сан буюу урьд өмнө Монголын телевиз үзэгчдийн хүртээл болж амжаагүй бас нэг цоо шинэ боломж юм. Телевизорын дэлгэц дээр гарч ирэх видео санд дэлхийн болон Монголын дэлгэцийн сор болсон кино, концерт, дуу хөгжим, спортын уралдаан тэмцээний торгон агшин гэх мэт олон төрлийн контентууд агуулагдсан  байх бөгөөд үзэгч хүссэн үедээ өөрийн сонгосон төрөл жанраас захиалан үзэх боломжтой Монголын анхны дэвшилтэт үйлчилгээ юм.

Нүдний хараанд сөрөг нөлөөгүй эко технологи

Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйц телевизийн нэвтрүүлэг контентуудыг эцэг эх нь хязгаарлах боломжтой

-Тэгвэл интернэт болон суурин утас нь бусад ижил төстэй үйлчилгээнүүдээс ямар онцлогтой юм бол?

-IPTV-ийн нэгэн адил Интернэт, Суурин утасны үйлчилгээ нь бусад ижил төрлийн үйлчилгээтэй харьцуулахад тус тусын давуу талуудтай. Юнивишн компани олон боломжит давуу тал бүхий хамгийн сүүлийн үеийн шилдэг интернэтийн үйлчилгээг үзүүлж байна. Айл өрх болон албан байгууллагад хамгийн багадаа 1mbps хурдаар интернэтийг хүргэх бөгөөд давхар утасгүй Wi-Fi орчин үүсгэн нөүтбүүк, i-pad болон гар утсаараа интернэтэд давхар холбогдох боломжтой болсноор хэрэглэгч интернэтийн жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ. Харин  суурин утасны үйлчилгээ нь Монголын суурин утасны зах зээл дэх хамгийн хямд ярианы тарифыг санал болгож байгаа бөгөөд шөнийн цагаар сүлжээндээ үнэгүй ярих боломжтой. IP технологийн утас учраас хэрэглэгч нь уламжлалт суурин хэлбэрээс гадна зөөврийн хэлбэрээр интернэт холболттой хаанаас ч газарзүйн байршил харгалзахгүй ашиглаж болно.

-Мэдээллийн технологийн 3 үйлчилгээг нэгэн зэрэг чанарын өндөр түвшинд хэрэглэгчдэд хүргэдэг гэхээр дамжуулагч дэд бүтэц болох сүлжээ нь асар өндөр ач холбогдолтой гэж бодоод байна л даа?

-Тэгэлгүй яах вэ? Өндөр технологийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд түүнийг дамжуулж буй сүлжээ буюу дэд бүтэц нь маш чухал үүрэгтэй. Дэлхий дахинаа өнөөдөр интернэт, телевиз, суурин утас болон бусад мэдээллийн технологийн үйлчилгээг хамгийн найдвартай, хамгийн өндөр хурдаар дамжуулдаг шалгарсан дэд бүтэц бол шилэн кабелийн сүлжээ бөгөөд тэр дундаа шилэн кабелийн холболтын хамгийн сүүлийн үеийн технологи болох олон хэрэглэгчдэд нэгэн зэрэг өндөр багтаамжтай мэдээллийг хүргэдэг шилэн кабелийн GPON(жи-пон) сүлжээг ашиглаж байна. Айл өрх, албан байгууллага Юнивишнийн GPON сүлжээнд холбогдсоноор секундэд 40 мегабайт хүртэлх багтаамжтай мэдээллийг хүлээн авах боломж нээгдэх юм. Юнивишн компани Улаанбаатар хотын 40 мянган өрхийг хамарсан сүлжээгээрээ  хэрэглэгчиддээ Гурвалсан үйлчилгээгээ хүргэхэд бэлэн болоод байгаа бөгөөд манай сүлжээ цаашид хүрээгээ улам тэлж оны эцэст нийслэлийн бүх өрхийг хамрах зорилттой ажиллаж байна.

Гудамжны гэрэлтүүлгийн шон болон газар доогуурх цахилгаан холбооны худаг сувагчлалаар олон төрлийн замбараагүй кабелийн утас хөглөрч одоо бараг багтахгүй болоод байгаа нь байгаль экологи болон хотын өнгө үзэмжинд сөрөг нөлөө үзүүлдэг байсан бол GPON сүлжээ нь энэ байдлыг эерэгээр шийдэж олон төрлийн кабель татдаг байдлыг цэгцтэй болгож байгаа нь Юнивишн компанийн нийгэмд авчирч буй эерэг тал юм.

-Дээрх Гурвалсан үйлчилгээг хамтад нь авахын давуу тал нь юу юм бол?

Хэрэглэгчид дээрх гурван үйлчилгээг авахдаа гурван өөр байгууллагатай гэрээ хийж гурван өөр сүлжээгээр дамжуулан авдаг байсан бол одоо Юнивишнийн Гурвалсан үйлчилгээг авснаар:

Гурван өөр байгууллагад биш нэг байгууллагад үйлчилгээний төлбөрөө төлснөөр цаг заваа хэмнэнэ.

Хэрэглэгч өөрийн онцлог, хэрэглээндээ тохируулан Гурвалсан үйлчилгээний  3 төрлийн багцаас сонголтоо хийх бололцоотой.

Нэг үйлчилгээний үнээр гурван үйлчилгээг нэгэн зэрэг авч зардлаа бодитоор хэмнэх боломжтой.

Үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо нэг байгууллагад хандаж гаргах юм.

-Гэхдээ хэрэглэгч гурван үйлчилгээг тус тусд нь авах боломж бий биз дээ?

-Боломжтой. Хэрэглэгч IPTV, Интернэт, Суурин утасны үйлчилгээг Гурвалсан үйлчилгээ хэлбэрээр авахаас гадна Хосолсон хэлбэрээр болон тус тусд нь авах боломжтой.

-IPTV технологи нэвтэрснээр кабелийн телевизийн талаарх уламжлалт ойлголт хэрхэн өөрчлөгдөх вэ?

-IPTV нь дотоодын болон гадаадын телевизийн сувгуудыг дамжуулж үзэгчдэд хүргэдгээрээ кабелийн телевизтэй төстэй боловч дамжуулж буй систем, гаралтын чанар болон үзэгчдэд хүргэж буй сувгийн тоо нь кабелийн телевизтэй харьцуулшгүй юм. Манай IPTV одоогийн байдлаар нийт 90 сувагтай байгаагаас 12 нь өндөр нягтралын HD сувгууд байгаа бөгөөд бид сувгийн тоогоо цаашид улам нэмэгдүүлсээр байх юм. Телевизийн технологид урьд өмнө байгаагүй  нэмэлт үйлдлүүд болох гэрээсээ хүссэн видеогоо захиалан үзэх, үзэж буй телевизийн нэвтрүүлгийг ухраах, зогсоох, дахин үзэх, хүссэнээрээ удирдах боломжийг олгож буй учраас IPTV нь хүмүүсийн телевиз үзэх уламжлалт ойлголт, арга барилыг үндсээр нь өөрчилж буй ухаалаг технологи юм.

-IPTV нэвтэрснээр монголын телевизийн салбарт шинэ стандарт бий болж байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож бололгүй яахав. Монголын телевизэд 44 жилийн туршид оршин тогтносон аналоги системийг халж тоон технологийн HD телевизийн шинэ эринийг эхлүүлж байгаа нь Юнивишн компанийн телевизийн салбарт авчирч буй хамгийн том дэвшил юм. Өөрөөр хэлбэл IPTV нэвтэрснээр Монголын телевизүүд нэвтрүүлгээ үзэгчдэд НD форматаар буюу 1080 пиксел нягтралтайгаар бэлдэж хүргэх сайхан боломж нээгдэж байна гэсэн үг. Нэг жишээ хэлье л дээ. 3 жилийн өмнө байгуулагдсан Монгол телевиз хэдий HD тоног төхөөрөмжтэй ч үзэгчид нэвтрүүлгийг нь HD-ээр хүлээн авч үзэж чаддаггүй байсан бол өнөөдөр IPTV нэвтэрснээр Монгол телевизийг үзэгчид HD форматаар хүлээн авч  үзэх боломжтой болж байна.  

-Тэгэхээр манай телевизүүд HD технологид шилжих шаардлагатай болох нь дээ?

-Телевизээр гарч буй нэвтрүүлэг, мэдээ, кино зэрэг нь үзэгчдийн сонирхол татахуйц, хүнд хүрсэн агуулгатай байвал тэр телевизийг үзэгчид үзэх дуртай, рейтинг нь тэр хэмжээгээр өндөр байдаг байсан бол одоо тухайн телевиз нь HD форматаар нэвтрүүлгээ бэлдэж буй эсэх нь үзэгчдийн зүгээс телевизийг үнэлэх нэг том шалгуур, шинэ стандарт болж гарч ирж байгаа учраас телевизүүд маань энэ шаардлагын дагуу тоног төхөөрөмжөө HD технологид шилжүүлэх болов уу.


-Үйлчилгээний үнэ тарифийн талаар тодруулахгүй орхивол уншигчид маань бухимдах байх .

-Өндөр технологийн 3 үйлчилгээ учраас хүмүүс үнэтэй байх гэж бодож байж болох  ч бид үнэ тарифийг тогтоохдоо зах зээлийн судалгаан дээр үндэслэсэн тул хамгийн боломжит хувилбараар буюу Гурвалсан үйлчилгээг сонгосон хэрэглэгч сард ердөө 1 мегабайт  интернэтийн үнэ төлөөд IPTV, Интернэт, Суурин утасны үйлчилгээг хамтад нь авах боломжтой болж байна. Мөн хэрэглэгч өөрийн онцлог, хэрэглээндээ тохируулан Гурвалсан үйлчилгээний 3 төрлийн багцаас сонголтоо хийх бололцоотой. Энэ дашрамд хэлэхэд Юнивишн компани нь нээлтээ хийж байгаатай холбогдуулан манай хамрах хүрээнд орсон эхний 1000 хэрэглэгчиддээ нээлтийн сюрпризээ дэлгэж байна. Үүнд:

Гурвалсан үйлчилгээний төхөөрөмж  болон

IPTV үйлчилгээний төхөөрөмжийг бэлэглэнэ.

Мөн эдгээр 1000 хэрэглэгч нь

Багцаас үл хамааран Юнивишнийн IPTV-ийн нэвтрүүлж буй дэлхийн шилдэг телевизийн бүх сувгуудыг хүлээн авч үзэх болон

IPTV-ийн нэмэлт үйлчилгээнүүдийг 4 дүгээр сарыг дуустал үнэгүй хэрэглэх бололцоотой.

-Танай сүлжээнд одоогоор холбогдоогүй байгаа хэрэглэгчид хэрхэн яаж танай үйлчилгээг авах вэ?

-Бид энэ оны эцэс гэхэд Улаанбаатар хотын орон сууцны бүх өрхөд сүлжээгээ хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хэрэглэгчид манай лавлах төв рүү  болон вэбсайтын хамрах хүрээ хэсгээс оршин сууж буй газартаа сүлжээ орсныг тодруулах, хэрвээ ороогүй бол Юнивишн компанид хандан захиалга өгөх бөгөөд орон сууцныхаа СӨХ-өөс тухайн байр руу сүлжээ оруулах зөвшөөрлийг авч өгөх тал дээр бидэнтэй хамтарч ажиллавал бидний ажилд туслахын хажуугаар сүлжээнд холбогдох ажлыг хурдавчлуулахад түлхэц болох юм.

-Хамгийн сүүлийн асуулт. Юнивишн компанийн хэрэглэгч болохын тулд хаана хандахыг хэлж өгөөч ?

-Үйлчилгээний талаарх мэдээллийг “Юнивишн”  компанийн үйлчилгээний төвийн 7711-8811, 1424(77хх-хххх, 88хх-хххх дугаараас үнэгүй) дугаараас болон www.univision.mn сайтаас авна уу. 

Мөн хэрэглэгч иргэний үнэмлэхтэйгээ доорхи үйлчилгээний салбарууд дээр ирж гэрээ хийж болно.
Салбар-1: Рокмон бьюлдинг, Юнителийн үйлчилгээний төв дотор  1 давхар
Салбар-2: Тэнгис кино театр, 1 давхар


-Танай компанийн цаашдын ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.

А.Мөнгөн




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна