Nissan лигийн III тойрог өнөөдрөөс эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Nissan лигийн III тойрог өнөөдрөөс эхэлж байна

Монголын сагсан бөмбөгийн холбооны гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр Спортын төв ордны А зааланд уламжлал ёсоор гурван тоглолт болох юм. Эхний тоглолт “TLG-13” болон “Энержи Ресурс” компанийн “Харцага” багийн хооронд болох бол хоёр дахь тоглолт ШУТИС-ийн “Акулууд” болон МУИС-ийн “Баянзүрх Буллз” багийн хооронд өрнөнө. Харин сүүлийн тоглолт “Милл хаус” компанийн “Ав-Атар” болон ХҮДС-ийн “Ирвэс” багуудын хооронд болох ажээ. Эхний тоглолт 17.00 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж