“Хасын хүлгүүд” өнөөдөр “Офицерууд”-тай тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

“Хасын хүлгүүд” өнөөдөр “Офицерууд”-тай тоглоно

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдана. Хуваарийн дагуу өнөөдөр гурван тоглолт болох юм. Эхний тоглолт МУИС-ийн”Баянзүрх Буллз” болон “TLG-13” багийн хооронд, хоёр дахь тоглолт ХҮДС-ийн “Ирвэс” болон “Энержи Ресурс” компанийн “Харцага” багийн хооронд болно. Харин сүүлийн тоглолт өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” болон  лигт шинээр хөл тавьсан ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны “Офицерууд” багийн хооронд өрнөнө. Дашрамд сануулахад, МСБХ-ноос энэ жилээс эхлэн лигийн тэмцээний тойрог бүрийн ялагчид нэг сая төгрөгийн урамшуулал олгох болсон бөгөөд хоёрдугаар тойрогт амжилтаараа илүүрхсэн “Хасын хүлгүүд” багт өнөөдөр шагналыг нь гардуулах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж