”МанЮ”, ”Челси”-гийн тулааныг хүссэн үедээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

”МанЮ”, ”Челси”-гийн тулааныг хүссэн үедээ

Сүүлийн үед манай залуус хөлбөмбөгийн тоглолтыг их л шимтэн үзэх болсон. Ганцхан эрчүүд ч гэлтгүй охид бүсгүйчүүд ч олноороо сонирхох болсон нь илт мэдрэгдэж байгаа. Ялангуяа Аваргуудын лигийн тоглолтуудыг бол бүгдийг нь л алгасахгүй үздэг. Ойрын үед маргаашийн  Манчестер Юнайтэд болон Челси  хоёрын тулаан хөлбөмбөг сонирхогчдын ярианы гол сэдэв болж байна. Эхлээд Челси МанЮ-г талбай дээрээ хүлээн авч тоглоно. Тэд 3 жилийн өмнө Аваргуудын лигийн финалд тааран тоглож байсан бөгөөд торгуулийн цохилтоор “Улаан Чөтгөрүүд” хожиж байсан билээ. Тэгэхээр энэ жил Челси даагаа нэхэн тоглох нь тодорхой болоод байна. Гэвч МанЮ тэдэнд мөчөөгөө тийм ч амар өгөхгүй нь ойлгомжтой. Ийнхүү Английн шилдэг хоёр багийн тоглолтыг бид маргааш шөнийн 03.45 минутаас хүлээн авах нь ээ.

Цагийн зөрүүнээс болж манайхан бас л тоглолтоо хүлээж нойроо хугаслан суух хэрэгтэй болох нь. Би хааяа тоглолтоо хүлээж хүлээчихээд яг эхлэхээр нь нойроо дийлэхгүй унтаад өгдөг юм. Та нарт ч бас ийм  зүйл тохиолддог л биз дээ. Шөнийн тоглолтууд маргааш нь ажил, хичээлтэй бидэнд мэдээж хүндрэлтэй байдаг. Тэгвэл надад хөлбөмбөгийн шүтэн бишрэгч олон мянган залууст дуулгах энэ хүндрэлтэй асуудлыг шийдэх таатай мэдээ байна.

Маргааш нь өглөө эрт ажилтай, хичээлтэй эсвэл өмнөх өдөр нь их ажилласнаасаа болоод нойроо дийлж чадахгүй байгаа фанатууд МанЮ-Челси-ийн тулааныг дараагийн өдөр нь хүссэн цагтаа шинэхнээр нь үзэх боломж байна. Яаж? гэж гайхах хэрэггүй. Монголын анхны Гурвалсан үйлчилгээ үзүүлэгч Юнивишн компанийн нэвтрүүлсэн IPTV үйлчилгээ нь “Нэвтрүүлэг нөхөж үзэх” боломжыг олгодог технологи бөгөөд  МанЮ ба Челси-ийн тоглолтыг завтай цагтаа бүрэн эхээр нь нөхөөд үзчихэж болох нь. Тэгэхдээ дуу дүрсний өндөр чанартайгаар бас шинэхэн “амьдаар” нь хүлээн авах боломжтой гэнэ. Хэрэв үзэхийг хүссэн нэвтрүүлэг чинь гараад 72 цагаас хэтрээгүй л бол дуртайгаа нөхөөд үзчихэж болно. Ингээд бодоход заавал хөлбөмбөг сонирхогч гэлтгүй телевиз үзэгч хүн бүхэнд хэрэгтэй зүйл байгаа биз. Хамгийн гол та телевизийн хөтөлбөрийн цагт баригдахгүйгээр өөрийн хүссэн нэвтрүүлгээ завтай цагтаа үзэж болно.

Төгсгөлд нь хөлбөмбөгийн фанатууддаа маргаашийн тоглолтоо кайфтай үзээрэй гэж хэлэх байна. Яг цагт нь үзэж чадахгүй бол IPTV-гээр нөхөөд үзчихнэ биз. Гол нь дуртай багаа сайн дэмжээрэй. Аваргын цомд хүрэхэд ахин нэг шат ойртох нь байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж