Өсвөрийн хөлбөмбөгчдийн сургалт болно

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Өсвөрийн хөлбөмбөгчдийн сургалт болно

Монголын хөлбөмбөгийн холбоо “Нарлаг”, “Жавхлант” хүүхдийн зуслантай хамтран хөлбөмбөг сонирхогч охид, хөвгүүдэд зуныхаа амралтаа хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлэхийн хамт дэлхийн номер нэг спорт болох хөлбөмбөгөөр хичээллэх сургалт зохион байгуулахаар болжээ. Сургалтыг хөлбөмбөгийн спортын мастер, мэргэжлийн сургагч, багш дасгалжуулагчид удирдах юм байна. Сургалтын хөтөлбөрт хөлбөмбөгийн ур чадвар, хөгжилтэй дасгалжууд, гоол хийх урлаг, дамжуулалт, тактикийн байрлал, залалт, хөдөлгөөний эвсэл, авхаалж самбааг хөгжүүлэх, хаалгачийн ур чадвар, тоглолтын дүрэм, тэмцээн уралдаан зэрэг багтжээ. Сургалт есөн ээлжээр зохиогдох бөгөөд нэг ээлж нь долоо хоног үргэлжлэх аж. Эхний ээлж зургадугаар сарын 16-нд эхлэх гэнэ.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99195607 /Эрдэнэ-Очир/ утсаар лавлаж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж