“TLG-13” “Аварга загаснууд”-ыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

“TLG-13” “Аварга загаснууд”-ыг буулган авлаа

МСБХ-ны Nissan премьер лигийн сүүлийн буюу гуравдугаар тойргийн ээлжит гурван тоглолт өчигдөр боллоо.

Даваа гаригт өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд”-ийг буулган авсан “TLG-13”  болон ШУТИС-ийн “Акулууд” багийн хооронд эхний тоглолт болсон. Үндсэн цагт 85:83 харьцаатай “TLG-13” багийн ялалтаар өндөрсөн тус тоглолтод Б.Дархантөгс 28 оноо авч, багаа тэргүүлсэн бол Э.Цэрэнбаатар 17, Г.Цэнгүүнбаяр 16 оноо багтаа авчирчээ. Харин ШУТИС-ийн багаас Д.Дэлгэрням 25 оноо, 15 самбараас бөмбөг авалтаар багаа манлайлж, Ц.Ганболд, Д.Мөнхтөр нар тус бүр 21 оноо авсан ч өрсөлдөгчөө ялж чадсангүй.
Өчигдрийн хоёр дахь тоглолт лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” болон МУИС-ийн “Баянзүрх Буллз” багийн хооронд болж, 85:80 харьцаагаар “Хүлгүүд” илүүрхсэн. Хоёул плей-оффт өрсөлдөх эрхээ авчихаад байгаа тус хоёр багийн тоглолтод О.Ууганбаяр шилдэг тоглолтоо гаргаж, 31 оноо+10 самбар хийснээр дабл-даблын эзэн болжээ. Харин “Буллз”-ээс Т.Санчир 21 оноо+9 самбар, харин н.Билгүүн 19 оноо+12 самбар гүйцэтгэсэн байна.

Харин сүүлийн тоглолт “Энержи Ресурс”-ын “Харцага” болон ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны “Офицерууд” багийн хооронд өрнөж, 66:64 харьцаатай “Харцага”-ын ялалтаар өндөрлөжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж