Цахилгааны үнэ дөрвөн төгрөгөөр нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Цахилгааны үнэ дөрвөн төгрөгөөр нэмэгдэнэ

Эрчим хүчний зохицуулагчид цахилгаан, дулааны үнийг тодорхой хэмжээгээр нэмэх шийдвэр гаргаснаа өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ. Хэвлэлийн бага хурлыг Эрчим хүчний зохицуулагчдын зөвлөлий дарга Д.Мягмарсүрэн болон зөвлөлийн гишүүд хийж, мэдээлэл өгсөн юм.

Шинэ үнийн тарифыг тавдугаар сарын 1-ээс эхлэн мөрдөх бөгөөд орон сууцны халаалт, халуун усны үнийг 12 хувь нэмэгдүүлэх бол орон сууц, гэр хорооллын бүх айл өрхийн одоо мөрдөж буй цахилгааны үнийг квт тутамд дөрвөн төгрөгөөр нэмэх болжээ. Тэгвэл үйлдвэр, аж  ахуйн нэгж, байгууллагын ангиллыг нэмэгдүүлэн, уул уурхайн олборлолт боловсруулалт хийдэг аж ахуйн нэгжид эрчим хүч борлуулах үнийг өртөгт ойртуулан нэг квт-ыг нь 100 төгрөгийн тариф тогтоосон байна. Бусад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны тариф 88 төгрөг болгосон нь өмнөхөөсөө 10.3 хувиар нэмэгджээ. 

Харин байгууллага аж ахуйн нэгж болон айл өрхийн шөнийн цагаар хэрэглэх цахилгааны тарифыг нэмэгдүүлэхгүй хуучин тарифыг дагаж мөрдөх ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж