• Зурхай

Драгон төвийн өргөтгөлд 300 ажлын байр бий боллоо

2011 оны 4 сарын 13

   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийнхэн “Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд “Ажлын байр-амьдралын баталгаа” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр тус дүүрэг дэх томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж, шинээр ажилд орж буй иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, ажлын хувцас, багаж хэрэгслийг нь гардуулсан байна. Тус дүүргийн хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар 1211 ажлын байр шинээр бий болгосны 763-ыг нь дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, 448-ыг нь иргэд өөрсдөө хөдөлмөрөө хорших замаар бий болгожээ. Өдөрлөгийн үеэр “Драгон холдинг” ХХК баруун аймгуудад зорчих иргэдийн гол төв болсон Драгон үйлчилгээний төвд хийсэн өргөтгөлийн нээлт боллоо. Энд шинээр 300 ажлын байр бий болсон агаад хүнс, барааны бүхий л хэрэгцээт зүйлсээс гадна үсчин, хувцас засвар, оёдол гээд олон үйлчилгээ нэг дор төвлөрчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна