Nissan лигийн бүх одод 16-нд чуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Nissan лигийн бүх одод 16-нд чуулна

Шинэ удирдлага, шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулах болсон Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн Бүх оддын тоглолт энэ сарын 16-нд буюу ирэх бямба гаригт болох гэж байна. Лигийн арвин туршлагатай хууччуул, шинээр мэндэлсэн хоёр баг, гадны лигионер тоглогчид гээд сагсан бөмбөг сонирхогчдын ярианы сэдэв болж буй Бүх оддын тоглолт Спортын төв ордны А зааланд бямба гаригт 17.00 цагаас эхэлнэ. Энэ жилийн Бүх оддын тоглолтод лигийн “шинэ цэрэг” “Ав-Атар” багаас хамгийн олон буюу дөрвөн тоглогч сонгогдсон нь Ш.Сэдбазар, Кларенс Жеффри, С.Өрнүүнбилэг болон О.Сэргэлэн нар. Түүнчлэн өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” болон “Харцага”, “Баянзүрх Буллз”-ээс гурав, гурав, харин “TLG-13”, “Акулууд” болон “Офицерууд” багаас тус бүр нэг тоглогч Бүх оддын тоглолтод оролцохоор сонгогджээ. Эдгээр тоглогчдыг сонгохдоо статик үзүүлэлтийг голчилсноос гадна сагсан бөмбөг сонирхогч, үзэгч, олон нийтийн саналд тулгуурласан байна. Харин багийн дасгалжуулагчдаар “Харцага”-ын Д.Уртнасан болон “Хасын хүлгүүд”-ийн О.Баярцогт нар сонгогджээ.

Бүх оддын тоглолтод оролцох нэгдүгээр баг:

О.Сэргэлэн /Ав-Атар/
О.Ууганбаяр /Хүлгүүд/
Г.Ихбаяр /Буллз/
Кларенс Жеффри /Ав-Атар/
С.Батбямба /Офицерууд/
Б.Одбаяр /Харцага/
Э.Цэрэнбаатар /TLG-13/
Б.Билгүүн /Буллз/
Дасгалжуулагч: Д.Уртнасан /Харцага/
Бүх оддын тоглолтод оролцох хоёрдугаар баг:
О.Золзаяа /Харцага/
М.Бадрах /Хүлгүүд/
Т.Санчир /Буллз/
Ш.Сэдбазар /Ав-Атар/
Б.Мөнхболд /Хүлгүүд/
Ц.Мэргэн /Харцага/
С.Өрнүүнбилэг /Ав-Атар/
Д.Дэлгэрням /Акулууд/
Дасгалжуулагч: О.Баярцогт /Хүлгүүд/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж