Босоо бүтэц хараат бус байдлыг алдагдуулдаг

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Босоо бүтэц хараат бус байдлыг алдагдуулдаг

“Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” Үндэсний чуулганы “Шүүхийн бие даасан байдал” сэдэвт салбар хуралдаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөх Ч.Өнөрбаяр үндсэн оролцогчоор оролцон жил гаруйн хугацаанд хийсэн шүүх доторх шүүгчийн хараат бус байдал алдагдаж, шүүхийн байгууллагын шударга байдал, үр нөлөөг сулруулж байгаа тухай судалгааныхаа үр дүнг танилцуулав.

Тэрээр “Үндсэн хуульд шүүгч хараат бус байдлаар зөвхөн хуульд захирагдан ажиллах зарчим бий. Нөгөө талаас шүүхийн хараат бусаар ажиллах баталгааг бүрдүүлэх үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Тухайн байгууллага нь энэ чиг үүргээ биелүүлэхдээ шүүгчийн болоод шүүхийн ажиллагаанд оролцохгүй гэх зарчимтай. Гэвч Шүүхийн тухай хуулиар Үндсэн хуулийг энэ зарчмийг хэрэгжүүлэх, хангахад чиглэгдсэн эрх зүйн орчин хангалттай бус байна. Энэ нь ямар байдлаа илэрч байна гэхээр шүүхийн захиргааны удирдлага, шүүн таслах ажиллагаа хоёр тусдаа байна гэсэн Үндсэн хуулийн зарчим алдагдаж. Шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлж буй УДШ-ийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь өөрөө дээрх хоёрыг хутгалдуулах орчиныг бүрдүүлж байгаа. Нөгөө талаас дээд шатны шүүхээс доод шатны шүүхүүдэд хуулийг хэрхэн зөв хэрэглэж маргаан тасалж байгаа шалган таслах ажиллагаа хийдэг. Шүүхийн хараат бус байдал гэдэг шүүгч нэг бүрийн хараат бус байдлыг хэлдэг. Дээрээс нь шалган таслах нэрийдлээр зааварчилгаа өгнө гэдэг нь хараат бус байдалд нь нөлөөлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл энэхүү босоо тогтолцоо нь хараат бус байдлыг бий болгох нүхийг бий болгож байна. Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлд үйлчилж буй хууль эрх зүйн орчин хангалттай биш” гэв.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж