• Зурхай

Дүдү машины уралдаан болно

2010 оны 4 сарын 13

Монголын дүдү машины холбооноос бага, өсвөр насны хүүхдүүдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор аав, ээж, ах, эгчтэйгээ хамтран хийсэн модон машины улсын уралдааныг ирэх тавдугаар сарын 8-нд зохион байгуулах гэж байна. Уралдаан Монголын хүүхдийн байгуулага үүсч хөгжсөний  85 жил, Монголын дүдү машины холбоо үүсч хөгжсөний нэг  жилийн ойн нэрэмжит байх бөгөөд гурван үе шаттайгаар 5-17 насны хүүхэд багачуудын дунд явуулах юм байна. Монголын дүдү машины холбооны гүйцэтгэх захирал Д.Болдбаатар  дүдү машины нэгдүгээр шатны уралдаан өнгөрсөн сарын 20-ноос эхэлсэн, энэ сарын 25-нд дуусна. Харин хоёрдугаар шатны уралдааныг ирэх тавдугаар сарын 1, 2-нд 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулна. Хоёрдугаар шатны уралдаанд дөрвөн насны ангилалд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй 240 хүүхэд улсын уралдаанд оролцож, машинаа хурдлуулах юм байна. Уралдаанд оролцох машинуудаас хамгийн хурдан машиныг шалгаруулахаас гадна хамгийн гоё загвар хийцтэй, хөгжилтэй загвартай, мөн хамгийн удаан машин зэргийг шалгаруулж, тусгай шагнал гардуулах юм байна.

Ц.Хишиг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна