Алуурчин төрийн ордон дотуур алхаж л байг

2011 оны 4 сарын 18

Монголын ардчилсан хувьсгалын алтан хараацайн нэг Д.Баасан лам  өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр таалал төгссөн юм. Талийгаачийн 49 хоног дууссаны дараа түүний эхнэр З.Алтанцэцэг, Д.Баасан ламыг бусдад хорлогдож, ёс бусаар нас барсан гэх мэдээлэл хийснийг уншигчид санаж байгаа  байх. Тэрбээр  Д.Баасан ламыг хордуулсан талаарх нотлох баримтыг  хууль, хяналтынханд өгч шалгуулахаа мэдэгдэж  байв. Д.Баасан ламыг хордуулсан гэх  шалтгаан, хууль хяналтынхан асуудалд хэрхэн хандаж байгаа  талаар талийгаачийн эхнэр З.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Ханиа бусдад хорлогдсон гэж та үзэж байгаа. Гэвч хордуулсан гэх үндэс­­лэлийг зарим хүн төдийлөн сайн ойлгоогүй өнгөрсөн юм шиг санагд­даг. Талийгаачийг чухам яа­гаад хорд­сон гэж үзэж байгаа юм бэ?

-Өөрийн чинь тавьсан асуултад хүс­сэнээр чинь хариулъя гэж бодъё. Хариулт хэнд ашигтай болохыг, хэнд дахин гарз хохирол учирч, эргээд нөхөх аргагүй зовлонд хэн унаж  болохыг та тооцоолсон уу. Ламтны хав харанхуй нийгэм дотор амьдарч, тамлагдан шоо­дог­дож, эцэст нь хорлогдож хор­воо­гоос зүй  бусаар одох нь хэнд хэрэгтэй  байсан тухай баримтуудыг дээдсүүдэд, ардчилагчдад, андалж зүтгэж явсан нөхдөд нь,  хууль хя­нал­тын  байгууллагын дээд албан тушаалтнуудад ч өгсөн. Эдгээр баримт материал буух эзэнтэй, буцах мөртэй, гэрчүүдтэй. Алуурчин этгээд тодорхой  байхад асуудалд ийм хачин чимээгүй хандаж буйд ганц би биш, энэ тухай мэдэж буй олон хүн гайхшран хүлээж байна. Хүлээх л болно. Алуурчин этгээд зулын бадам мэт гэрэлтэн ба­дарч л бай. Зул  бөхөхийнхөө өмнө  их гэрэлтэж бадарсаар унтардаг даа. 2012 оныг хүртэл хүлээнэ ээ. Алуурчин одоохондоо Төрийн ордон дотуур ал­хаж  л  байг.

-Хууль хяналтын байгууллага ба­римт материалыг шалгасан уу?

-Тийм ээ. Дүүргийн хэмжээнд шал­гасан л даа. Гэвч тэд бидний хүрээнээс хэтэрсэн асуудал   байна гэсэн. Тэднийг албадах нь амиа бодсон хэрэг болно. Би үхэхээр чи үх гэж буйтай адилхан шүү дээ. Айхаас ч яахав дээ, хөөрхийс. Долдугаар сарын 1-нд хохирсон  200-аад цагдаагийн зөрчигдсөн эрх, эрүүл мэндийн асуудлыг ч шийдэж чадахгүй байгаа хүчний байгууллага шүү дээ. Тушаал өгсөн эрх мэдэлтэн нь тодорхой байхад ямагт хариуцлагаас зугтсаар өнөөдрийг хүрсэн. Харин үүрэг авсан цагдаа нар, тэнд оролцсон ард түмний үрс хохирол амсаад, зарим нь ял эдэлж байна. Гэтэл хэрэг хариуцах эзэнгүй зүгээр л мэтгэлцээний талбар болж хувирлаа. Үүнтэй л адил зүйл болоод байна.

-Өвчний онош өөрчлөгдсөн та­лаар ч та ярьж байсан. Оношийг хэн, яаж өөрчлөв өө?

-Анхны онош нь архины гүн хорд­лого, нойр булчирхайн цус харвалт гэж гарсан. Гэтэл энэ хүн архинд хордох нь битгий хэл, архи уух  ч завгүй  яв­сан. Эмч нар эхлээд хэн болохыг нь мэдээгүй учраас үнэн зөв оношилсон юм. Харин хэн болохыг нь мэдсэнийхээ дараа оношийг огт өөр болгосон байгаа юм. Бүх эрхтэн системд нь өөрчлөлт байхгүй мөртлөө нойр булчирхайн цус харвалт гэх онош нь зүрхний шигдээс болж хувирсан байна  лээ. Надтай мэр­гэ­жил нэгтэй бяцхан “дүү” нар том сандарч байна даа. Гэхдээ надад анхны баримт нь бий. Үүнийгээ олон хувилаад тараасан байгаа.

-Та Д.Нинж нарын хүмүүс  “Eagle”  ТВ-ээр  таны ханийн үхлийн шалт­гааны талаар  ярьсанд ихэд дургүйцэж байсан шүү дээ. Тэд чухам юу ярьсан  юм бэ?

-Д.Нинж нар миний ханийн 49 хоног ч дуусаагүй байхад ясыг нь  өндөлзүүлж, мэдээлэл хий­сэнд би эмзэглэсэн. Гэхдээ Д.Нинж бол ингэж ярих эрхтэй хүн. Дотны хүнээ алдсан хүний сэтгэлийг би мэдэр­нэ. Харин Д.Нинжийн ар талд нэг их гашуудалтай Н.Удвал нарын хүмүүс эгнээд суучихсан байсан. Монголын алдарт хувьсгалт намын Н.Удвал мэтийн амьтдад улс төр хийж явах эрх байхгүй шүү. МАН-ын нэрийг нандигнан авч яв­сан ламтантай зүйрлэхийн аргагүй арчаагүй амьтад. Түүхээ ч олигтой мэдэхгүй байж бас улс төр хийх санаатай. Би нэгэн жишээг түүхэн хуудаснаас иш татаж хэлмээр  байна. /Мон­голын хувьсгалт  залуучуудын эвлэл хэрхэн байгуулагдсан тухай ах­мад зүтгэлтнүүдийн дурсамж. Мөнх дурсгалт  эхний хуудсууд Ш.Банзрагч/ 1963 он 26 дугаар талд/ Үндэстний  тойм сэтгүүл дээр гарснаар “...Чиний аав, ээж лам багш, ах дүү хэн боловч хувьсгалын үйл хэрэгт гаж буруу хэрэг үйлдвээс чи яах вэ? гэх асуулт тавиад Хайр найргүй  тэмцэж устгана гэж хэлүүлэн элсүүлдэг байжээ...”. Залуучуудыг ийм л шалгуураар элсүүлдэг байсан. Эцэг эх, лам багшаа бууны аман дор зогсоож байгаад нүд цавчилгүй буудаж, тэднийгээ матаж, тагнаж, туршиж, үйлийг нь үзэж, үстэй толгойг нь үхтээлгэж явсан нь үйлийн үрийн боловсрол л байх. Тиймээс барих биегүй, хариуцлага тооцох эзэнгүй намаар айлган сүрдүүлж, нийгмийн хамгийн үнэ цэнэтэй зүйл болох ёс зүйг эвдсэн хав харанхуйд дурлагсдад ламынхаа нэр хүндийг  жанч халсан ч ашиглуулахгүй гэдгийг анхааруулъя. Та нарт миний ханийн үхэл тийм их хэрэгтэй байсан юмуу гэж  асуумаар байна.

-Талийгаач МАН гэх нэрийг олон жил хамгаалж явсан. Яагаад хуучин МАХН-ын нөхдөд шилжүүлэх шийд­вэр гаргасан юм бол?

-Ламтан бол сэтгэгч, алсын бодол­той, ямар ч үед зоригтой, ухаалаг алхам хийж чаддаг хүн байсан. Мон­гол Улс түүхгүй, ой санамж ч үгүй болсон. 1924 оноос гадны улсын улаан коментерн гэгчийн нөлөөгөөр үнэн түүх арчигдаж, түүхээ мэддэг генийн фондуудыг нь сорчлон устгасан. Энэ гажуудлыг засч залруулах  бусдад хү­лээн зөвшөөрөгдсөн бүтэц,  бодлого  бүхий, ард түмний эрх ашигт нийцсэн, улс төрийн хүчин байгуулахын чухлыг ламтан мэдэрч байсан юм билээ. Тиймээс оюун ухаанаасаа өвлөгдөж гар­сан МАН хэмээх унаган нэрээ залгамжлахыг хүссэн. Хуучин намын доторх  өөдрөг, шинэ сэтгэгчдийг дэмжиж, нандигнан явсан МАН нэрээ эрмэлзэх арван зүйлтэй нь, бурхантай нь, номтой нь шилжүүлсэн юм. Үр дүн нь гарч л  байна. МАН-ын түүх хэмээх есөн боть номын долоон боть нь хэвлэгдэн гарлаа. Хэр үнэн бичсэн болохыг сурвалжлагч та олж уншаарай.

-Тантай МАН нэрээ өгөх талаар зөвлөлдсөн үү?

-Ямар ч асуудлыг надтай зөвлөдөг. Ламтны гаргасан энэ зоримог бөгөөд зөв шийдвэрийг би дэмжсэн. Гаргасан  шийдвэрүүд нь  бүтэл муутай байсан удаагүй. Дандаа нийгмийн сайн сайхны төлөө байдаг учир дэмжихгүй байхын аргагүй.

-МАН гэх нэрийг их хэмжээний мөн­гөөр худалдсан гэх хардлага бий. Үүнд  ямар тайлбар өгөх вэ?

-МАН  1921 онд байгуулагдсан түүх­тэй. Наймдугаар богд Жавзандамба хутагт хүртэл МАН-ыг байгуулахад оюун сэтгэлээ зориулж явсан. Ийм учраас энэ нам жинхэнэ монгол язгуур­тай. Ламын ярьснаар МАН дэлхийд хамгийн өндөр настай нам юм билээ. Нэг хүний өмч