Ш.Сэдбазар, Г.Ихбаяр, Данди нар ОУХМ боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Ш.Сэдбазар, Г.Ихбаяр, Данди нар ОУХМ боллоо

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн “Ав-Атар” багийн ахлагч, Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Ш.Сэдбазар, дээд лигийн “Баянзүрх Буллс” багийн холбогч Г.Ихбаяр болон сагсан бөмбөг сонирхогчдын дунд Данди нэрээр алдаршсан, өдгөө Sprite лигт тоглож буй Д.Бат-Эрдэнэ нарыг Олон улсын хэмжээний мастер цол, тэмдгээр шагналаа. Өнгөрөгч бямба гаригт болсон Nissan премьер лигийн Бүх оддын тоглолтын үеэр дээрх гурван тамирчинд ОУХМ цол олгосон байна. Энэ үеэр мөн МҮОХ-ны нэрэмжит “Алтан-Очир” шагналыг дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэвт, “Алтан медаль”-ийг дасгалжуулагч О.Баатарзориг, шүүгч Д.Энхсайхан, Ж.Мөнхзаяа нарт гардуулжээ.

С.Цэлмэг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж