2013 онд гадаад худалдааны тэнцэл ашигтай гарна

Хуучирсан мэдээ: 2011.04.27-нд нийтлэгдсэн

2013 онд гадаад худалдааны тэнцэл ашигтай гарна

Хөрсөн доорх баялгаараа дэлхийд дээгүүрт орж байгаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд уул уурхайн салбараас хамааралтай том том өөрчлөлтүүд гарч эхлэх нь. 2013 оноос Оюутолгой орд ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхэлснээр эхний ээлжинд 100-387 мянган тонн зэсийн баяжмал, 14 тонн алт, Цагаансуваргын зэсийн орд ашиглалтад орж 160 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор байна. Мөн нүүрсний экспорт 2012 онд 13.8 хувиар, 2013 онд 32 хувиар тус тус өсөх хандлагатай.  2012-2013 онд гадаад худалдааны нийт эргэлт 7.0-9.7 тэрбум ам.долларт хүрэх төлөв ажиглагдаж буйг эрдэмтэн судлаачид тооцоолж гаргаад байгаа. Гадаад худалдааны тэнцэл 2012 онд 473 сая ам.долларын алдагдалтай байх, харин 2013 онд 1.87 тэрбум ам.долларын ашигтай гарах урьдчилсан тооцоог хийжээ. Мөн томоохон ордуудыг түшиглэн Сайншандад коксжих нүүрс, хар төмөрлөгийн үйлдвэрийг байгуулан хүнд аж үйлдвэрийн суурийг тавих гэж буй. Дээрх ордуудаас гадна Нарийн сухайт, Ухаа худаг, Хөшөөт, Шивээ овоогийн нүүрсний уурхайг барих, өргөтгөх арга хэмжээ авч нүүрсний олборлолтыг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна газрын тосны олборлолтыг нэмэгдүүлж, Асгатын мөнгөний орд, төвийн болон зүүн бүсэд уран олборлох нөхцлийг бүрдүүлэх гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж