Дээд боловсролын санхүүжилтийн асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.04.28-нд нийтлэгдсэн

Дээд боловсролын санхүүжилтийн асуудлаар хуралдана

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийснээр эхэлнэ.
Үүний дараагаар хоёр асуудал хэлэлцэх бөгөөд Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай, үүнийг даган өөрчлөгдөх 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэх аж. Их дээд сургуульд суралцаж буй оюутан залууст ямар төрлийн хөнгөлөлт, тэтгэлэг байх талаар өнөөдрийн хэлэлцүүлгийн хүрээнд шийдвэрлэх болно.

Б.Манд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж