Дүдү машины уралдаан болов

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Дүдү машины уралдаан болов

Говь-Алтай аймгийн хэмжээнд бага насны хүүхдүүдийн дунд аймгийн аварга шалгаруулах дүдү машины уралдааныг зохион байгууллаа. Дүдү машины хөтөлбөрийг олон нийтэд хүргэх, эцэг эх хүүхэд гэр бүлийн дотно, таатай харилцаа, техник сэтгэлгээг дэмжих, хүүхдэдээ тавих аавуудын анхаарал хандлагыг нэмэгдүүлэх, гэр бүлийн дурсамжтай  мөчийг нэмэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Тус уралдаанд бага насны ангилалд хоёрдугаар цэцэрлэгийн н.Тэмүүжин тэргүүн байранд шалгарсан бол Есөнбулаг сумын цэцэрлэгийн Х.Мөнхжаргал, нэгдүгээр цэцэрлэгийн Ж.Баяраа нар удаахь байранд шалгарчээ. Мөн энэ үеэр байгаль орчноо хайрлан хамгаалах ухамсрыг өсвөр үеийнхэн хүүхэд багачуудад төлөвшүүлэх хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэх  бичих, туурвих, бие даан ажиллах бүтээлч хандлагыг өрнүүлэх, урнаар илтгэх авьяас, хэл ярианы чадварыг хөгжүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Уран илтгэгч” хүүхэд шалгаруулах уралдаан болж өндөрлөв.

Ц.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж