Бие бялдрын боловсрол олгох бүсийн сургалт боллоо

2011 оны 5 сарын 28

Сэтгүүлч:
Дорнод
Зүүн бүсийн биеийн тамирын багш, мэргэжилтэн, арга зүйч, чийрэгжүүлэлтийн эмч нарын дунд “Хүн амд бие бялдрын боловсрол олгох ажлыг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалт энэ сарын 24, 25-нд Дорнод аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тус сургалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Биеийн тамирын хэлтсийн дарга Ж.Тунгалаг, мэргэжилтэн Ч.Базарсүрэн, Дархан, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгуудын БТСГ-ын дарга нар зэрэг нийт 80 гаруй төлөөлөгчид хамрагдсан байна. Сургалтын үеэр төрөөс нийтийн биеийн тамирын талаар баримталж буй бодлого, цаашид авах арга хэмжээ, цогц хөтөлбөр, Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоол, түүний хэрэгжилт, “Нийгмийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамирыг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх ажлын чиглэл, хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн төвшин тогтоох сорилын шалгуур үзүүлэлтэд орсон өөрчлөлт, аргачлал, арга зүй зэрэг хэд хэдэн томоохон багц асуудлуудыг хөндсөн байна.

А.Болд
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.