Г.Өсөхбаяр “Mountain Hardwear”-тай хамт

Хуучирсан мэдээ: 2011.06.13-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр “Mountain Hardwear”-тай хамт

Эверест баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр аялал, спорт бараа, аяны бүтээгдэхүүний “Аянчин” дэлгүүртэй хамтран ажиллахаар болжээ. “Аянчин” дэлгүүр алдарт “Mountain Hardwear” брэндийг Монголд нийлүүлэх албан ёсны эрхтэй болсон бөгөөд уулчин Г.Өсөхбаярыг тэд Монгол дахь “Mountain Hardwear”-ын дүр төрхөөр онцолсон байна.

Алдарт “Mountain Hardwear” нь 1993 оноос дэлхийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба гадуур хувцас, цүнх үүргэвч, аяны хөнжил, майхан, аялал зугаалга, экстрим спорт, уулын спортын бээлий болон бусад хувцас хэрэглэл үйлдвэрлэгч шилдэг компани юм.

АНУ-ын Калифорни мужийн Ричмонд хотод төвтэй тус компани анхны цонхтой майхан, анхны салхи нэвтрүүлдэггүй гадуур хувцас, ус нэвтрүүлдэггүй гадуур хувцас, анхны ус нэвтэрдэггүй аяны уутан хөнжил гээд салбартаа анхдагч олон шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэснээрээ алдартай юм. Тийм ч учраас экстрим спортынхон өдөр тутамдаа ч, хамгийн хэцүү аялалд ч тэр “Mountain Hardwear”-ыг сонгодог ажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж