Тэмцэгчдийн эхнэрүүд Ерөнхийлөгчтэй уулзахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2011.06.28-нд нийтлэгдсэн

Тэмцэгчдийн эхнэрүүд Ерөнхийлөгчтэй уулзахыг хүслээ

“Гал үндэстэн эмэгтэйчүүдийн холбоо”-ны төлөөлөл буюу баривчлагдаад байгаа долоон хүний гэргий нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах хүсэлтээ өгчээ. Хүсэлтэд “Бидний хань болох “Гал Үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүдийг хууль бусаар  хомроглон баривчиллаа. Бид энэхүү  шударга бус явдлыг эсэргүүцэж байна. Ард түмэнтэйгээ амь нэгтэй, ардчилсан Ерөнхийлөгч та ар гэрийн эмэгтэйчүүд биднийг хүлээн авч уулзана уу” гэсэн байна. Энэхүү холбоонд Ц. Мөнхбаярын гэргий Д. Доржбат, Д. Төмөрбаатарын гэргий О.Оюун, Ц.Энхбаярын гэргий Д. Үржигсүрэн, Г.Болдбаатарын гэргий Б.Юмжир, М.Баатархуягийн дүү М.Өлзийбаяр, О.Самбуу-Ёндонгийн дүү П.Баянмөнх, Г.Дашдэмбэрэлийн гэргий Г. Нэмэхжаргал, “Гал үндэстэн” холбооны гишүүн Я. Цэрэнханд нар нэгдсэн байна.
Тэд хүсэлтийнхээ хариуг 48 цагийн дотор авахаа мэдэгджээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж