Хятадад галт тэрэг мөргөлдөж, олон хүн амиа алдлаа

2011 оны 7 сарын 24

Хятадын өмнөд нутагт хурдны хоёр галт тэрэг мөргөлдөж, наад зах нь 32 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай ВВС мэдээллээ. Вэнжоу болон Зежиян мужийн ойролцоо галт тэрэг мөргөлдсөний улмаас вагон замаас гарч гүүрнээс унасан байна.  
Хятадын хэвлэл мэдээлэлд мэдээлснээр эхний галт тэрэг гэрлэн дохионд хагас цаг орчим түгжирсэн учир хоёр дахь нь хойноос нь ирж мөргөсөн гэжээ.
Харин орон нутгийн телевизийн мэдээлснээр нэг дэх галт тэрэг гэрлэн дохион дээр удаан зогссон учир хурдаа авч чадаагүй бөгөөд ойр явсан хоёр дахь нь араас ирж мөргөсөн гэжээ.
Аврагчид одоо осол гарсан газарт ажиллаж байгаа юм. Синхуа агентлаг нэг вагонд 100 зорчигч явах багтаамжтай бөгөөд нийт хэдэн зорчигч хоёр галт тэргэнд явсныг одоогоор тогтоогоогүй байгаа гэж мэдэгдлээ.

Н.Тунгалаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна