Ховард хүүхдүүдэд цаг заваа харамгүй зориулав

Хуучирсан мэдээ: 2011.09.09-нд нийтлэгдсэн

Ховард хүүхдүүдэд цаг заваа харамгүй зориулав

“Newcom Group”, “Mobicom” корпорацийн урилгаар Монголд зочилсон NBA-ын өнөө цагийн тод од Двайт Ховард өнөөдөр орой нутаг буцна. Монголд байх сүүлийн өдрөө тэр хүүхэд, багачуудтай уулзаж, цаг заваа харамгүй зориулсан юм. Өнөөдөр өглөө Двайт Ховард ЭНЭШТ-ийн Цусны эмгэг судлалын тасгаар орж, тус тасагт хэвэн эмчлүүлж буй долоон настай н.Түвшинбат хүүтэй уулзаж, хүнд өвчний улмаас шаналж буй хүүд сэтгэлийн дэм хайрласан. Мөн тэрбээр ЭНЭШТ-ийн Хүүхдийн тасагт тоглоом бэлэглэж, тус тасгийн захирал Ховардад 30 жилийн ойн хүндэт медаль, бэлэг дурсгалын зүйлс дурсгасан юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн хувьд NBA-ын супер од тоглогчтой зургаа авахуулах гэсэн чин хүсэлтэй байсан, Ховард ч тэдний хүслийг биелүүлсэн.

Эмнэлгээс гараад тэрбээр нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг зорьсон. Тус сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид урлаг, спортын үзүүлбэр үзүүлж, Ховардыг угтан авсан юм. Харин Двайт бага ангийн сурагчдыг сонгон сагсан бөмбөгийн анхан шатны элементүүдийг зааж, багачуудтай хамт бүжиглэж, цагийг тун ч зугаатай өнгөрүүлсэн. Ер нь Ховард хүүхэд багачуудад цаг заваа харамгүй зориулсан, төлөвлөсөн цагаасаа бараг хоёр дахин их цагийг хүүхдүүдтэй өнгөрүүлж, хүүхдүүдийг баярлуулж чадсандаа өөрөө ч сэтгэл хангалуун гарна лээ. Харин хүүхдүүд “Энэ мөчийг үнэхээр зүүдэлж ч байсангүй” хэмээн баяр хөөр дүүрэн үлдсэн м.

Монгол Улсад гурав хоногийн хугацаанд саатсан Двайт Ховард өнөөдөр орой 18.00 цагаас нутаг буцна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж