• Зурхай

“Таван цагираг” спортын талбайтай боллоо

2011 оны 9 сарын 13

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль гаднаа спортын иж бүрэн талбайтай болж, өнөөдөр нээлээ. Нийслэл, дүүрэг, тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулалтаар, 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй, хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, гүйлтийн талбай бүхий “Таван цагираг” спортын талбайг “Азийн мөнгөн булаг” компани барьж, гүйцэтгэсэн байна.

Энэ жил нийслэлийн хэмжээнд ийм иж бүрэн спортын талбай 32-ыг байгуулах бөгөөд зөвхөн сургуулийн хэрэгцээ шаардлагыг хангаад зогсохгүй орон сууц, олон нийтийн эзэмшлийн зам талбайн орчныг сайжруулахад чухал үүрэгтэй гэдгийг тус талбайн нээлтэд хэлсэн үгэндээ хотын даргын нэгдүгээр орлогч онцолсон. Мөн өнөө жил нийслэлд хийгдэж буй хөрөнгө оруулалтын 3-ны нэгийг боловсролын салбарт зориулж буйг ч тэрбээр тэмдэглэн хэлсэн юм.

www.ulaanbaatar.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна