Ховд аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Ховд аймаг өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ

Ховд аймагт энэ онд МАА-н салбарт 8300 малчин өрхөд 18000 малчин ажиллаж одоогийн байдлаар 2082,0 мянга үүнээс тэмээ 17,6, адуу 74,6, үхэр 97, хонь 755,6, ямаа 1163,9 мянган толгой мал өвөлжих бэлтгэл ажил хангалаа.

2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд мал аж ахуйн өвөлжилт, хадлан тэжээл бэлтгэх тухай аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж хэрэгжилтийг хангах ажлыг сум, аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд сум байгууллага хариуцсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын 190 дүгээр захирамжаар томилж төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

Сумдын бэлтгэх хадлан, гар тэжээл, хужир шүү, сумын аюулгүйн нөөцөнд бэлтгэх өвс, тэжээлийн даалгавар өгч биелэлтийг тооцон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд бэлтгэх 64.7 мянган тн хадлангийн 90.5 хувь буюу 58.6 мянган тн хадлан бэлтгээд байна.

УЦУОШ-ний төвөөс өнгөрсөн наймдугаар сард бэлчээрийн ургацыг баг бүрээр тодорхойлсон дүнгээс үзэхэд бэлчээрийн ургац 0.8-3.8 цн га байна.

Мөн өнгөрсөн наймдугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргасан  дүнгээс үзэхэд нийт нутгийн 30 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 50 хувь нь бэлчээрийн хүрэлцээтэй, 10 хувь нь багтаамж 1-3 дахин хэтэрсэн, 5 хувь нь 3-5 дахин, таван хувь нь багтаамж олон дахин хэтэрсэн байна.

Алтай, Үенч, Дарви, Манхан, Чандмань сумдын бэлчээр хүрэлцээтэй буюу бага зэргийн нөөцтэй, Булган, Мөст, Манхан, Дөргөн, Ховд, Мөнххайрхан сумдын хойт хэсгээр бэлчээр хүрэлцээтэй, Цэцэг, Мянгад сумын нутаг, Мөнххайрхан сумын өмнөд хэсэг, Буянт Жаргалант сумуудын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, Зэрэг сумын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн нь мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.

Мал сүргийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил инженерийн хийцтэй 26 худаг гаргахаас 18 худаг гаргаж биелэлт  69,0 хувьтай байгаа аж.

30.0 мян га-д царцааны устгал хийж,  91.3 хувийн техникийн үр дүнтэй байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд 115 хүнийг түр ажлын байраар хангаж ажиллаа.

Энэ оны хаврын тариалалтаар 30 гаруй аж ахуй нэгж, 3700 гаруй иргэн үр тариа  458 га, төмс  1012 га, хүнсний ногоо 752.1 га, малын тэжээлийн ургамал 687.3  га-д, нийт 2909.2 га-д тариалалт хийж, 9-р сарын 20-ны дүнгээр үр тариа 577.8 тн, төмс 7405 тн, хүнсний ногоо 5900 тн, малын тэжээлийн ургамал 942 тн-ыг хурааж, нийтдээ  18,8 мянган тн ургац хураан аваад байна.  

Ховд аймгийн өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангасан дүнг шалгах ажлын хэсгийг есдүгээр сарын 22-27-ны өдөр сумдад ажлуулах удирдамж гарган ажиллуулж байна.

Дарви суманд ирэх аравдугаар сарын 1-3-ны өдөр өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан дүнг хэлэлцэх үзүүлэх сургуулийг зохион байгуулах бэлтгэл хангажээ.  

Г.Пүрэвганьд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж