Цэрэг татлага ирэх долоо хоногт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.11-нд нийтлэгдсэн

Цэрэг татлага ирэх долоо хоногт эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 21-23-ны хооронд буюу ирэх долоо хоногийн баасан гаригт цэрэг татлагын ажлыг эхлүүлэхээр болж, цэргийн зарлан дуудах хуудсыг тарааж эхэлсэн байна. Нийслэлийн цэргийн штабаас иргэдийг хугацаат цэргийн албанд бүртгэх газруудыг тогтоосон аж. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 52-р дунд сургууль, Сонгинохайрхан дүүргийн 83-р дунд сургууль, Чингэлтэй дүүргийн 24-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 31-р дунд сургууль, Баянгол дүүргийн “Сувилахуй” анагаах ухааны дээд сургууль дээр тус тус цэрэг татлагын ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Харин хугацаат цэргийн албан хаагчид энэ сарын 15-нд халагдах бөгөөд тэднийг үнэгүй сургалтад хамрагдуулж, ажлын байранд зуучлах ажлыг дүүргүүдийн Засаг Даргын Тамгын газар болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулах юм байна.

Н.Туул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж