Хойд Солонгосын ажилчид Монголд?

Хуучирсан мэдээ: 2011.10.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын ажилчид Монголд?

Хоёр хонoгийн өмнө BBC мэдээгээр шотландын "Edinburgh Woollen Mill"
компанийн зардаг ноолууран эдлэл монголд хойд солонгосын ажилчдын гараар
бүтдэг гэжээ. Сурвалжлах хэсэг Улаанбаатар хотод очиж нягтлан шалгасан
байна. Үнэхээр "Ээрмэл" хувьцаат компанид хойд солонгосын ажилчид
ажилладаг юм байна. Тэднийг уг компани халуун устай байр, хоол ундаар
хангаад харин цалинг нь Хойд Солонгосын засгийн газарт төлдөг гэнэ.
Цалингийн хэдэн хувь нь ажилчдын гар дээр ирдэг нь тодорхой биш, ингэхэд
Ээрмэл хувьцаат компани дарангуйлагчийг санхүүжүүлж байгаа хэрэг биш
үү? Их Британийн "Edinburgh Woollen Mill " компани ямар учраас ийм сонин
гэрээ байгуулж ажиллаж байгаа хэрэг вэ, энэ нь цаашлаад хүний эрхийг
ямар нэг хэмжээгээр зөрчиж байгаа хэрэг бус уу гэж BBC асуудал тавьж
байх юм.

Ингэхэд ямар шугамаар ямар гэрээгээр ийм ажилчид
монголд орж ирсэн нь надад сонин санагдлаа. Монгол залуусаа мянга
мянгаар нь харь оронд илгээдэг атал хойд солонгосоос ажилчид авчирч
ажиллуулж байдаг. Ингэхэд ажилчдын цалингаа ямар түвшинд бодож хойд
солонгосын засгийн газарт төлж байгаа бол? Хойд Солонгосын засгийн
газрын гэрээгээр учраас их бага лав биш байгаа. Явсан нь байг гэхэд
үлдсэн дунд нь ажил хийгээд амжиргаагаа дээшлүүлэх чадалтай хүн байж
байгаа ш дээ.
Нөгөө талаар дарангуйлагчийг тэтгэж, хүний
эрхийг зөрчиж байгаа улсын тоонд орчихож байгаа юм шүү дээ. Нөгөө
ардачлалын үлгэр жишээ энэ тэр гээд байсан хаана байна? Энэ хэнбугайн
хийсэн бизнес юм бол? Ер нь яахаараа манай төр Хойд Солонгостой сүүжрээд
байдгийг ерөөсөө ойлгодоггүй юм. Арай ч дээ…
Эндээс эх нийтлэл болоод бичлэгийг үзэж болно.

http://nomiinclub.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж