“Аянчин Аутфиттерс” аяллын мэдлэг түгээнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

“Аянчин Аутфиттерс” аяллын мэдлэг түгээнэ

Дэлхийн ноён оргил Эверестийн оргилд хөл тавьсан анхны Монгол уулчин Г.Өсөхбаяр дэлхийд алдартай “Mountain Hardwear” болон “Columbia” брэндтэй албан ёсоор хамтран ажиллахаар болжээ. Аялах дуртай, адал явдалд шимтэгчдийн сонголт болсон дээрх хоёр брэндийн хувцас, хэрэглэлийг “Аянчин Аутфиттерс” компани Монголд албан ёсоор борлуулдаг юм. 

Дэлхийн шилдэг брэндүүд өөрсдийн нийлүүлж буй спортын болоод аяны хувцас хэрэглэлээ тухайн орны нөхцөл байдалд тохирч байгаа эсэхэд туршилж хийхийн сацуу бүтээгдэхүүний онцлог, давуу талыг хэрэглэгч, худалдан авагчдад таниулах үүднээс улс орон бүрийн нэрийн хуудас болсон шилдэг тамирчидтай хамтран ажилладаг. Тэр утгаараа “Аянчин Аутфиттерс” компани Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай албан ёсоор гэрээ байгуулж, дээрх хоёр брэндийн аяллын хувцас, гутал, хэрэгслийг Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр туршиж шалгахаар болжээ. Г.Өсөхбаяр өнгөрсөн хугацаанд Монгол нутагт аялах хугацаандаа “Mountain Hardwear” болон “Columbia” брэндийн хувцас, хэрэглэлээр “тоноглож” байсан бөгөөд сүүлийн үеийн техник технологийн шийдэл бүхий, аялахад хамгийн тохиромжтой, эвтэйхэн эдгээр брэндийн бүтээгдэхүүнийг “Аянчин Аутфиттерс” компани болон www.news.mn сайттай хамтран цувралаар танилцуулах болсныг дуулгахад таатай байна.

“Аянчин Аутфиттерс” компани, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр нарын хамтран бэлтгэж буй аяллын мэдлэг олгох цуврал мэдээллийг цаашид ЭНД дарж, сонирхох боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж