Нийслэлийн шүүхэд найман хэргийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шүүхэд найман хэргийг хэлэлцэнэ

Өнөөдөр Нийслэлийн шүүх дээр иргэний найман хэргийг хэлэлцэх аж. Эхний хоёр шүүх хурал нь Сүхбаатар  дүүргийн шүүхээр есдүгээр сарын 6-ны өдрийн 1373 дугаар шийдвэртэй, Ч.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, НШГА-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, Баянгол  дүүргийн шүүхийн есдүгээр сарын 8-ны өдрийн 1535 дугаар шийдвэртэй, Н.Энхзаяагийн нэхэмжлэлтэй, Пётр Селвестерийн холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор гаргасан хэргүүдийг одоо хэлэлцэж дуусаад байгаа бол дараа нь Чингэлтэй  дүүргийн шүүхээр наймдугаар сарын 31-ний өдрийн 1312 дугаар шийдвэртэй, Д.Золзаяагийн нэхэмжлэлтэй, “Номин Холдинг” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэх гэнэ. Мөн Баянзүрх  дүүргийн шүүхийн долдугаар сарын 28-ны өдрийн 1756 дугаар шийдвэртэй, З.Мөнгөнбаганы нэхэмжлэлтэй, Стандартчилал хэмжилзүйн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор хянан хэлэлцэх бол үүний дараа Баянгол  дүүргийн шүүхээр есдүгээр сарын 15-ны өдрийн 1575 дугаар шийдвэртэй, Ө.Мөнгөнцэцэгийн нэхэмжлэлтэй, “Эв Эе 9” СӨХ-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэх аж.

Д.Сүх

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж