Халдаг гуталтай аялалд гарцгаая

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Халдаг гуталтай аялалд гарцгаая


Таны аялалын мэдлэгт зориулсан энэ удаагийн цувралаараа зөвхөн Columbia брэндийн бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг хүйтэнд дулаан байлгах бас нэгэн технологи OMNI-HEAT ELECTRIC (буюу батарейгаар халдаг хүйтний эсрэг технологи) -ийг танилцуулж байна.


Omni-Heat™ Thermal Electric технологи нь хүйтний улиралд хүссэн үедээ товч дарснаар улаан (их), шар (дунд), ногоон (бага) өнгөөр ялгагдах гурван түвшингээр дулаан үүсгэж халаах бөгөөд тасралтгүй 4 цагийн турш ажиллах цэнэглэдэг батарей нь USB оролттой бүх төрлийн цахилгаан үүсгүүрт залган цэнэглэх боломжтой.  

Ашиглахад тун хялбар бөгөөд товч нь ус нэвтрэхээс хамгаалсан бүрхүүлтэй ба 3 секунд орчим дарахад асч, унтарна. Энэ удаад бид Omni-Heat™ Thermal Electric технологийг танилцуулж байна.

Columbia-ийн хамгийн сүүлийн үеийн технологиудыг багтаасан “халдаг гутлыг” танилцуулъя. Уг гутлын дээд хэсэг нь усны хамгаалалттай, амьсгалдаг материалаар, улны дунд хэсэг нь TechliteTM технологи бүхий маш хөнгөн материалаар, харин улны гадна хэсэг нь ямар ч гадаргууд зуурах чадвар сайтай Omni-GripTM технологиор хийгдсэн.

Хүссэн үедээ халааж болох хүйтний эсрэг Omni-Heat™ Thermal Electric технологиор тоноглогдсон уг гутлыг ид хүйтний үед хээр хөдөө аялалаар явах, цанаар гулгах үед эсвэл удаан хугацаагаар гадаа зогсож ажилладаг хүмүүс хэрэглэхэд илүү тохиромжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж